Төмөр замын тээврийн орлого 20.7 хувиар өсчээ
Тээврийн салбарын энэ оны эхний таван сарын үр дүнг танилцуулж байна.

Төмөр замын ачаа тээвэр 20.9 хувиар өсөв
 
Төмөр замын тээврээр энэ оны эхний 5 сард 10.2 сая тонн ачаа, давхардсан тоогоор 1.0 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 1.8 (20.9%) сая тонноор өсөж, зорчигчид 34.1 (3.2%) мянгаар буурчээ.

Нийт тээсэн ачаанд дотоодын ачаа 39.2 хувь, экспортын ачаа 35.2 хувь, импортынх 11.8 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.8 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс экспортын ачааных 0.1 пункт, импортын ачааных 2.6 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.6 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 3.3 пунктээр буурсан үзүүлэлт юм.

Төмөр замын тээврийн салбарын орлого оны эхний таван сард 236.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 40.6 (20.7% ) тэрбум төгрөгөөр өсчээ.

Агаарын тээврээр дотоодод 134.8 мянган хүн зорчжээ

Агаарын тээврээр энэ оны эхний таван сард 1.2 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 327.9 мянган хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 118.5 (10.6%) тонн, зорчигчид 65.3 (24.9%) мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.

Мөн оны эхний таван сард дотоодод зорчигчид 134.8 мянган хүн (41.1%) болж, өмнөх оны мөн үеэс 25.6 (23.5%) мянга, олон улсад зорчигчид 193.0 (58.9%) мянган хүн болж, 39.6 (25.8%) мянгаар өсчээ.

Агаарын тээврийн салбарын орлого оны эхний таван сард 119.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 (3.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.