“Мисс монголиа” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо
“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Түүний хувьд тэргүүн миссийн титмийн эзэн болсны зэрэгцээ “Мисс спорт”, “Мисс бикини” шалгаруулалтуудын ялагч болсон юм
 
Б.Мөнхчимэг тэргүүн мисс болсноороо монголын миссүүдийн эгнээнд нэр нь бичэгдэхийн зэрэгцээ Япон Улсад зохион байгуулагдах "MISS INTERNATIONAL 2018" тэмцээний эрхийн эзэн болж байна.



Тэргүүн миссээр тодорсон Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай ажээ.









Тэмцээнд оролцсон гоо бүсгүйчүүд
 
Г.Зул
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.