Нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочийг торгов

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулжээ.

Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу / Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй /100,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчих, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна гэж Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.