Хүчирхийлэгч цагдааг ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногт цахим хуудсанд нэгэн иргэн хүчирхийлэгч цагдаагийн талаар мэдээлэл тавьсан байсан.

Тэрбээр “Миний сайн найз хайртай найз минь гурван хүүхдүүдтэй нөхөр нь цагдаа. Тэдний гэр бүлд нууцаар явалдах нэгэн нэмэгдсэнээс хойш аз жаргал амар тайванг үзсэнгүй. 

Нөхөр нь байнга архи ууна гэртээ бараг хонохгүй хааяа надаас салаад өгөөч гээд эхнэрээ зодно. Зодсоныхоо дараа гэмтээсэн хэсгийнх нь зургийг авч, уйлж буй эхнэрийхээ дууг нь нөгөөхдөө сонсгож нөгөөхөөсөө уучлалт ирдэг гэнэ. Энэ ямар гээчийн тамлан зовоолт таашаал авагч нар вэ.  Яаж ийм шижгийн адгийн новшнууд амьдарч чадаж байна.  Өнөөдөр хүчирхийлэлээс биднийг хамгаалах ёстой хүн гэртээ, үр хүүхдүүдээ айлгаад эхнэрээ зодоод хүчирхийлэл үйлдэж шөнөжингөө юм болж байхад хэн ч юу ч гэж хэлээгүй сонссон ч сонсоогүй юм шиг явж байна. 

Уг нь хажуу айл нь тэр хавийнхан хэсгийн төлөөлөгч гэнэ лээ. Бүхэл бүтэн гурван жил энэ бүхэн үргэжилж байхад ганц ч удаа хаалгыг нь тогшиж байгаагүй яагаад гэвэл тэд хамтдаа нэг өрөөнд биднийг хамгаална гээд суудаг цагдаа нар. Энэ ямар гээчийн зүйл болоод байгаа юм бэ арай ч дээ.

Би өнөөдөр хүний амьдралд хөндлөнгөөс оролцохгүй гээд хараад сонсоод мэдрээд сууж байсан ч удаа дараалан ийм хүчирхийлэл болж найзыгаа 3н хүүхдүүдтэйгээ бүлтэгнээд байж байх тэр зураглалыг бодохоор найзыгаа зодуулсныг нь хараад нойр ч хүрэхгүй санаа зовж үүнийг бичин сууна. 

Би найзыгаа өмөөрч нөхөр лүү нь бас тэр шижгийн хүүхэн лүү нь ухаарлын хэдэн үгсээр захиа бичсэн. Адилхан эмэгтэй хүмүүс ээж хүмүүс шүү дээ гээд хэлсэн ч охин хүүхэдтэй хүн байж миний үгийг үг гэж тоогоогүй. Тэр шийдчихсэн юмтай хүүхэн бурхан минь. Харин тэр нөхөр нь намайг элдвээр хэлж намайг оролдвол юм юм болно шүү гэнэ.
Цагдаа хүн өөрийн гэр бүлээ хамгаалж хайрлаж байж бусдыг хамгаална гэж тангарагаа өргөмөөр юм. Эхнэрээ зодож үр хүүхдүүддээ айлгаж тайван бус амьдруулж бас цагдаа болсондоо зэрэг цол дэвэндээ бардаж бусдыг айлган сүрдүүлж байдаг ийм цагдаа хүн биднийг хамгаалах уу, үлгэр дуурайлал үзүүлэх үү байдлыг нь хардаа.

Өөрийн гэсэн бүхнээ чи өөрөө хайрлаж хамгаалж чадахгүй байж бусдаар доромжлуулж бусдаар доог тохуу хийж бусадтай нийлж өөрийн бүхнээ дээрэлхэж байдаг цагдаа гэж байдаг нь магадгүй чи л юм байна. Найзыгаа яаж байгаа бол гэхээс санаа минь зовж сууна. Ямар хэцүү, яасан арчаагүй эр вэ чи.

Миний хайртай найзыг авч сууж амьдралаа сайхан эхлүүлж амьдарчихаад чи ингэж байхад би дуугай сууж чадахгүй нь.Надад ч миний үг хүрэх газар сонсох төр байгаа гэдэгт би итгэж байна. Хүчирхийллийн эсрэг хамтдаа байж, айл хөрш чинь хүчирхийлэлд өртөж байьал иргэн та бусдын амь насыг аварна шүү” гэсэн постыг оруулсан байв.

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг шалгасан байна. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд нь Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д гэгч бөгөөд дээрх хэрэгтэй холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хохирогч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2018-06-13 16:36:57
    Deer ued eriin muu tsagdaa gedegsen heveeree l baigaam baina.
  • зочин  2018-06-13 12:25:37
    хамгийн бүдүүлэг хуулиа мэдэхгүй мангарууд цагдаа нар гэж боддог аймаар бүдүүлэг
  • Зочин 2018-06-13 02:43:59
    Гэр бүлийн хууль гаргамаар байна. Гэр бүлээс гадуур завхайрдаг, гэр бүл үймүүлдэг этгээдүүдэд хариуцлага тооцдог болгох хэрэгтэй.
  • azaa 2018-06-13 01:42:50
    nvgel ni nvdeeree gardag ..ene ih sain emegtei bn ter muu tsagdaagiin ner gutaagchiig ilchildeg vnench naiz bn.
  • Зочин 2018-06-12 17:20:06
    Овоо шдээ. Эзэнтэй юм шиг санагдлаа.
  • Эрдэнэ 2018-06-12 12:31:21
    Мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээг цагдаагийн байгууллага авдаг болж байгаад иргэн хүний хувьд их талархаж байна.
  •  2018-06-12 11:42:39
    тэр ну а г нь хүртэл хорьж тураалдаж өсгөлөн зарлатал хорь.