У.Хүрэлсүх Хэнтий аймагт нэр дэвшихгүй
УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа шахалтаар өгсөн бололтой.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд хандаж “Гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг. Чамаас болж би алуулж байна. Чи өөрийнхөө асуудлыг өөрөө шийд. Өөр дээрээ галаа ав” гэж загнажээ. Тиймээс аргагүй эрхэнд орсон Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьсан ч байж болох юм гэж олон нийт таамаглаж байна.

Тэгвэл МАН-ын бүлэг уржигдар орой хаалттай хуралдаж, Д.Гантулгын гаргасан хүсэлтийг дэмжсэн байгаа юм. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх бөгөөд маргааш чуулганы хуралдаанаар асуудлыг эцэслэн хэлэлцэхээр болсон байгаа юм.

Хэрвээ Д.Гантулга гишүүн биш болчихвол, Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдах тодорхой юм. Харин энэ тойрогт хэн хэн өрсөлдөх вэ гэдэг нь яах аргагүй анхаарал, сонирхол татаад байгаа. МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрыг хоорондоо өрсөлдөх болов уу гэсэн таамаг дэвшүүлж, хүлээлт үүсгээд байна. Гэхдээ өөр ч нэрс дуулдахыг үгүйсгэхгүй юм.

Ийм мэдээлэл гарсан даруйд У.Хүрэлсүх төрсөн нутагтаа нэр дэвшихгүй гэж ярьжээ. Гэхдээ тэрбээр албан ёсоор мэдээлэл хийгээгүй гэсэн үг юм.

Тэрбээр “Би Хэнтий аймагт нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Тэртээ тэргүй би хангалттай давхар дээлтэй байгаа” гэжээ.

Ингэж хэлсэн хүн магадгүй нэр дэвшихгүй байх. Харин намаасаа өөр хүн дэвшүүлэх болов уу. Нөхөн сонгууль болно, болохгүй гэж хэлэхэд ч эрт байна. Яагаад гэвэл Д.Гантулгын хувь заяа бүрэн шийдэгдээгүй байгаа энэ үед УИХ-ын чуулганаар түүнийг суудалтай нь үлдээчихэж мэднэ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zzzzz 2018-06-14 13:39:04
    Muu lalar Tvgjil tsarailsan hulgaich
  • Зочин 2018-06-13 11:57:19
    Муу топор ийм хөгийн гар л да. Тэрэнд нэр дэвшээд энхбаяртай үзчих зориг байхгүй л дээ.
  • zas 2018-06-13 10:09:07
    odoo AN MAN ali ni devshsen unana shd e bie daagch deer bh
  • hhhhh 2018-06-13 08:55:28
    Khurelsukh devshvel unanashte. Hooson tolgoitoi surjin hashgirsan l tsereg
  • Po 2018-06-13 05:07:34
    21 ond eronhiilogchid Hurelee MAN.d bn oor hvn unende tui ch alga Enkold ahiga shorond hii l de ner chn unad bn
  • Зочин 2018-06-13 04:34:12
    шүүх ямар хамаатай юм Хүчин хийснээ хүлээн зөвшөөрчихөөд байхад БАНДААШ шүүхээр явах юм бол замхаруулаад 2020 он болгоно эсвэл буруугүй гээд УИХ-д суулгах бай...
  • Долгион 2018-06-13 02:11:02
    Энхбаяраас айж шээс нь гоожих гэж байгаа Хүүкийн
  • Бат 2018-06-13 01:22:19
    Шүүх гэм буруутайг тогтоогоогүй байхад нөхөн сонгууль ярихгүй биздээ