Б.Гангаамаа маргааш “К2” оргилыг зорино
Монгол Улсын гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил “К2” ууланд авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байна. Түүнд өнөөдөр Биеийн тамир спортын газрын удирдлагууд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүслээ.



Энэ авиралт нь түүний хоёр дахь оролдлого юм. Тэрбээр өмнө нь 2013 онд энэхүү ууланд авиралт хийж оргилд нь гарах оролдлого хийсэн ч  олон уулчин амь эрсэдсэн тул оргилд нь гаралгүй буцсан байдаг. Тиймээс туршлагатай уулчин маань энэ удаагийн авиралтаа 2014 оноос хойш бэлдэж, төлөвлөжээ.



Түүний авиралт зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд үргэлжилнэ.

Б.Од

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.