Буриадын гаалийнхан манай улсын иргэдийг 100 сая рублиэр торгожээ

ОХУ болон БНХАУ-руу зорчиж байгаа иргэд хөрш хоёр орны гаалийн хууль тогтоомжийг зөрчиж ихээхэн хохирол амсчээ. Тухайлбал, Буриадын гаалийн газраас ирүүлсэн мэдээллээр 2018 онд манай улсын 930 иргэн даатгал хийлгээгүй, эсвэл хуурамч даатгал ашигласны улмаас 100 сая рублын торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Мөн БНХАУ-ын гаалийн газраас авсан мэдээллээр манай иргэд бэлэн авч яваа 5000-аас дээш юанаа мэдүүлээгүйгээс 20 сая гаруй юаныг хураалгажээ.

Иймд ард иргэд ОХУ, БНХАУ-руу зочихдоо тухайн улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг сайтар судлаж, аливаа эдийн засгийн хохирол амсахгүй байх нөхцөл бололцоог хангаж зорчихыг Гаалийн Ерөнхий Газраас анхааруулж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-14 01:52:58
    гааль дээр мэдээлэл байхгүй. жолооч нарын амаар л мэдээ олж сонсодог. юаньы тоо хамаардаггүй юм биш үү. гарахдаа юаньа мэдүүлэх үү. аан.
  • mongol 2018-06-13 16:28:28
    Manaihan munguu heregtei yumand uree.
  • Mongol 2018-06-13 12:56:55
    Mongoliin gaali tedniig torgood,changlaad og
  • zochin 2018-06-13 07:41:02
    Буриадын гаалиндаа ч биш манайхан л торгуулчихсан байна. Тэгээд хотойсонгүйчгүй, тэнгэр харсан хэвээрээ, дахиад торгуулсан ч яахав