С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрыг батлан даалтад гаргалаа
Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Б.Бямбасайхан хоёрыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэрийг дөнгөж сая харьяа дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч нар гаргалаа.

Тэднийг батлан даалтад гаргаж, хязгаарлалт тогтоох хүсэлтийг өчигдөр НПГ-аас шүүхэд хүргүүлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэснээр цагдан хоригдож байгаа Б.Бямбасайхан, С.Баярцогт хоёр өнөөдөр хорих ангиас суллагдаж, гэртээ харих юм. Тэднийг өмгөөлөгчид болон ар гэрийнхэн нь гаргаж авахаар яг одоо Цагдан хорих анги руу явах гэж байгаа талаар эх сурвалж хэллээ.

Өнгөрсөн хугацаанд хамт хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг биеийн байдлыг нь харгалзан үзэж батлан даалтад гаргасан бол өнөөдөр энэ хоёрыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, батлан даалтад гадуур байцаалтыг үргэлжлүүлэхээр гаргаж байгаа аж.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хоригдсон бүх хүмүүс хорих ангиас гарлаа. Тэдний хувьд 50 гаруй хоног хоригджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Даваа 2018-06-15 14:38:12
    Хүн алж хүрээ талаагүй л бол хорих хэрэг юун хэний юуг аваад идчихсэн юм
  • Bagi 2018-06-14 01:46:40
    Gemtei ugui ni togtoogui baihad buu muul buu magt. Ger bulteigee hamt baihiig yasan ih husee bol, hun sh dee
  • baavardulam 2018-06-13 14:50:25
    Bandi nar Nambariin huu Enhbayariig unendee guitsehgui yum bna doo, Naambar bol SALAAVCH gargaad l shorond kevteed baisan sh dee,
  • bold 2018-06-13 13:05:02
    Jiriin irgediig bvgdiig bas syllaj yawuul.Gaduur baitsaaltand bailgaj shiitge bitgii möngötei lyiwarchidad xarj vzeed bai ingej ingej byryygvi bolox yy!!!!
  • S.S 2018-06-13 12:49:46
    Nuli hulsnii bicheech nar. Udahgui ta nariig bid alah bolno.
  • хуульч 2018-06-13 11:39:54
    ЗА НЭГ ХЭЦҮҮ ГАЗРААС/ хуульчдын ярьдагаар "ООО" одтой зочид буулалаас/ ГАРЧ ГЭР БҮЛТЭЙГЭЭ ХАМТ БАЙНА ГЭДЭГ ХҮМҮҮНИЙ ЖАРГАЛДАА??? ЯАМАЙДАА???
  • Зочин 2018-06-13 11:33:44
    Авилгалчид баярлах болоогүй. Шүүх, прокурор, АТГ-т бүрэн цэвэрлэгээ хийсний дараа асуудал дахин босч ирж, хоолой дээр чинь хутга болон ирнэ. Авилгалжсан хуулийн...
  • Зочин 2018-06-13 11:00:11
    Хоёр урвагч хулгайчийг яах гэж гаргаж байгаа юм. Хориж байгаад таслаад хөрөнгиыг нь хураагаад явуулах хэрэгтэйшдээ
  • sulla 2018-06-13 10:44:51
    horigdoj baigaa buh zaluusiig sullaarai
  • irgen 2018-06-13 10:09:34
    bgui yadgiin luivarchdiig horih herergtei hurungiig huraag estoi shuu
  • аааа? 2018-06-13 09:20:06
    Хэрэг хийсэн байж болно, гэлээ гэхдээ ингэж залхаан цээрлүүлэх зайлшгүй шаардлага байсан л юм байх даа??!!