Хүүхдийн паркийн эргэлддэг пуужин хугарч унаж, хүүхдүүд бэртлээ
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк дээр дөнгөж сая эргэлддэг пуужин тоглоом нь хугарч унаж, олон хүүхдүүд бэртсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар нэгэн иргэн цахим хуудсандаа мэдээлэл оруулсан байна. Тэрбээр “Дүүгээ парк дээр тоглуулах гэж ирээд юу харчихваа. Нөгөө эргэлддэг пуужин нь хугарч унаад бөөн хүүхдүүд цус нөжиндөө хутгалдаж, уйлаан майлаан болж байна. Түргэн тусламжийн машин дуудчихсан” байгаа гэжээ.

Хугарсан пуужин дотроос хүүхдүүд нэг нэгээр нь зөөж гаргаж байгаа бөгөөд нэг охины бие бүсэлхийнээс доош мэдээгүй болчихлоо хэмээн ээж нь хашгирч уйлж байгаа бичлэг тавигдсан байна.  Ийнхүү хүүхдийн паркийн тоглоомуудын аюулгүй байдал ямар байгааг энэ үйл явдал харууллаа.
 
Хүүхдүүд хүнд бэртчихээд байхад тус газрын удирдлагууд “Ямар нэгэн тайлбар өгөхгүй” гэжээ. Харин азаар хүүхдийн амь нас эрсдээгүй гэнэ.

Энэ хэргийн талаар тодруулж эргэж мэдээлнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-14 01:46:47
    үхэж хатсан хойно арга хэмжээ авсан болж жүжиг тавих гээгүй бол хаа. хүүхэд тоглоод байхаар ч олигтой тоглоом байхгүй: хуучны мангасын ам л арай дээр нь тэр юм...
  • зочин 2018-06-14 00:48:54
    шууд хаа энэ тоглоом тоглоом биш шүү дандаа муусайн хужаагийн хаягдал авчраад тавьцан байгаа би хүүхдээ тийш нь зүглүүлдэггүй ард түмэн минь хүүхдээ битгий эрс...
  • ЗОЧИН 2018-06-13 13:16:34
    ХҮҮХДИЙН ПАРКИЙГ УЛС МЭДЭЛДЭЭ АВМААР ЮМ... ЯМАР ХУЛГАЙЧ НЬ ЭНЭ ПАРКИЙГ ЭЗЭМШДЭГ ЮМ БОЛ ОО ХУЙВАРЧИН БАЙХ АА...
  • hhhh 2018-06-13 09:36:31
    hamgaalaltiin bvs ch bhgui zarim n jinhene ayultai ereenii hyamdhan hognuud bn lee. mergejliin hyanalt gej baidag l baih heden guanz deerelhej hool ideed
  • зочин 2018-06-13 09:32:38
    Газрыг нь зарж мөнгө олохоо бодохоос тоглоом засварлах тухай толгойд нь даан ч орохгүй дээ
  • д 2018-06-13 09:29:06
    хаагаачээ
  • зочин 2018-06-13 09:22:54
    Паркийн тоглоомууд баталгаагүй, галзуу хулгана угсралт буруу хийсэн гэж яригддаг
  • яанаа  2018-06-13 09:15:29
    хайран хүүхдүүд яадаг билээ, зугаалж, тоглох гэж очоод магадгүй насан туршийн тахир дутуу болох ёстой гэж үү
  • иргэн 2018-06-13 09:06:50
    Паркийн хамгийн баруун хойд талын хоосон талбай дээр хүүхдээ салхилуулж явтал газраас цухуйсан төмрөнд тээглэж унаад сүлбүүлэх шахсан. Аюулгүй байдлыг сн ханга...