“Зи”-гийн зуулт ба “Хотгор шанага”-ын уурхайг онилсон шалтгаан

Улстөрчдийн дунд “Нэг “зуувал” тавьдаггүй, барьцаа ахиулахын тулд юу ч хийхээс сийхгүй” хэмээн яригддаг нэгэн өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хашиж буй. Түүнийг “Зи” гэж нэрийдэх нь ч бий. Энэ нэр нь “Зи тэгсэн гэнэ. Зи нөгөө хэнийг зууж эхэлж гэнэ” гэхэд ойлгохгүй хүн гарахгүй болтлоо танигдсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Зи буюу улстөрчдийн хийгээд улс төр сонирхргчдын дунд “зуудаг”-аара алдаршсан хүн бол З.Энхболд.

Улстөрчийн зангараг, хийж бүтээснээрээ бус, хашиж буй албан тушаал, эрх мэдэл, бүлэглэлийн нөмөр нөөлөг төдийгүй өс шингээсэн хорон үгээрээ богино хугацаанд олонд танигдсан тэрбээр өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэмээх чамлалтгүй хөзөр атгаж буй. Түүнээс биш тэрбээр намынхныхаа өмнө бол ойрын хэдэн жилдээ өсөхөөргүй рейтингтэй яваа.

Өнгөрсөн сонгуулиар намаа, намын нөхдөө шороотой хутгасан түүнд Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь ёстой л зол болж, 2012-2016 онд сөрөг хүчин байсан гишүүд, УИХ-ын сонгуулиар дургүйг нь хүргэсэн хүмүүсийг эрх мэдлээр далайлгах боломж олдоод байгаань энэ гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл битүүхэн мөрөөдөж ирсэн Ерөнхийлөгчийн үүргээ ч давхар хашиж буй гэчихэд буруудахгүй. Ямар сайндаа л ойрынх нь хүмүүс “Манай улс хоёр Ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгчийн удаа дараагийн зорилгодоо хүрч чадаагүй хориг хийгээд хоржоонтой зарим шийдвэрийг Х.Баттулга бус Зи л санаачлан ухуулсаар Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс тавьчихаж байгаа хэрэг” хэмээн хардах, мэдэн будилахын завсар ярих вэ.

Жишээ нь, 2016 оны зургадугаар сарын 19. Энэ өдөр тухайн үеийн Ардчилсан намын дарга З.Энхболд Увс аймагт очиж, нутгийн ард иргэдтэй нь уулзахаар Улаангом хотын Бөхийн өргөөнд очсон байдаг. Энэ явдал болохоос өмнө нь тэрбээр нэгдүгээрт, “Увс хүнтэй харилцахад орчуулагч хэрэгтэй”, хоёрдугаарт, Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хойшлуулсан зэрэг Увсчуудыг гомдоохоор хэд хэдэн үйлдэл хийчихээд байсан билээ. Үүнд нь гомдож, учрыг нь лавлах гэсэн нутгийн ард иргэд түүнийг индэрт гарав уу, үгүй юү орилолдож, багахан хэмжээний үймээн болоод авсан. Ардчилсан намын даргын хувьд энэ нь туйлын ичгэвтэр хийгээд урьд хожид төсөөлж, бараг хэнд ч тохиолдож байгаагүй үйл явдал байсан нь түүнийг хэргийн эзний эрэлд хатаасан гэдэг.

Хамгийн тодорхой хийгээд амар хувилбарыг тэрбээр гаргаж, эсрэг намын буюу МАН-ын гишүүн төдийгүй аймаг, орон нутагтаа нэр хүнд сайтайгаар нь одоогийн Сангийн сайдыг хардаж, өдгөө ч үүндээ бат итгэн “зуусаар” яваа билээ. Өөрөөр хэлбэл, “Зи” ердөө л өөрийнхөө бодож олсон зүйлдээ итгэн Ч.Хүрэлбаатарыг үзэж чадахаа байсан гэсэн үг. Энэ ч үүднээс Сангийн сайдад анх нэр дэвшихэд нь хориг тавьж, өдгөө ч оролдсоор байгааг хэвлэлийнхэн хийгээд болж буй үйл явдлууд хангалттай харуулж буй. Ичсэн хүн ална гэгчээр увсчуудад нүүр хийх газаргүй болсныхоо хариуг Ч.Хүрэлбаатараас авахыг оролдож буйг нь батлах цөөнгүй үйл явдал өрнүүлсний нэг нь “Хотгор шанага”-ын уурхайн талаарх зохиомол, гүтгэлгийн ажлууд байв.

Танхим хийгээд бүлгийнхний дэмээр дутахгүй, хийж, амжуулж байгаа ажлаас нь өө, дутагдал гарахгүй Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаас нь буулгах “Зи”-гийн хүсэл тийм ч амархан бүтэхгүй нь тодорхой байв. Ийм ч учраас түүнтэй холбоотой байж болох бүхнийг судлуулж, шиншлэх баг гарган тэр ч бүүхэл санхүүжүүлэн Хотгор шанагын уурхайн талаарх гүтгэлгийг олонд мэдээллүүлсэн байх магадлалтайг хэд хэдэн эх сурвалж ярьж буй.

Түүний багт, 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшээд унасан Н.Алтанхуяг, мөн онд нэг тойрогт нэр дэвшээд сонгогчдод мөнгө тарааснаас нь болж багагүй асуудал үүссэн Б.Чойжилсүрэн, “Гудамж” төсөл болон Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад иргэдээс авсан хандивын мөнгөтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байсан Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд тухлаад дуртайчиг суух үед нь Засгийн газрыг нь унагах жинтэй үг байн байна хэлж суусанд нь гомдож явдаг, намын дүү Ж.Мөнхбат, “Майдар төсөл”-өө явуулмаар байна” гэж асуусныхаа хариуд “Улс орны эдийн засаг хүнд байна. Одоохондоо таны төслийг санхүүжүүлж чадахгүй нь” гэсэн хариулт сонссон Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс бий.

Тэр ч бүү хэл Хотгор шанагын эзэн асан Атгангэрэл гэгч ч тэдний дунд байгаа бөгөөд тэрбээр Б.Чойжилсүрэн гишүүнтэй сүүлийн жилүүдэд нэлээд ойр болсон байна. Өөрөөр хэлбэл, энэ удаад “Зи” ганцаараа биш буюу Ч.Хүрэлбаатартай үзэл бодол нийлдэггүй хүмүүстэй баг бүрдүүлж, Хотгор шанагын түүхийг шинээр “бүтээн толилуулсан” гэхэд болно.

Ч.Хүрэлбаатарын ах нарынх нь бусдад мөнгө зээлсэн асуудлаар дөрөөлж, нухчин дарж авах, улс төрийн хэлмэгдүүлэлтээр гэмт хэрэгтэн болгох гэж хамаг хүчээ дайчлан зүтгэж эхэлсэн нь энэ. Зүгээр ч нэг бухимдалгүй хөрөнгө мөнгө гаргаж, “дайснаа” дарж авах гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байгаа сурагтай байна. Үнэндээ хотгор шанагын уурхайг зарсан түүхийг судлаад үзэхээр дандаа Ардчилсан намын гаралтай хүмүүс нэг нэгэндээ зарсан байдаг. Бүр солонгосчуудад зарсан гэгдээд байгаа асуудалд Увс аймгийн Ардчилсан намын гишүүн Б.Алтангэрэл хамгийн их үүрэг гүйцэтгэсэн төдийгүй түүнд хамаарах л асуудал юм гэнэ лээ.

Зууны мэдээ
Б.Сайнсанаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-14 09:11:46
    Хотгор шанагын уурхай учрыг сайн олж чадах чадвартай мэргэжлийн болон хуулийн байгууллага байна уу Хий дэмий хэрэлдэхийн оронд үнэн мөнийг нь олооч дээ
  • Ганхүү 2018-06-14 06:26:41
    яаманд ажиллдаг найз маань ярьж байсан жинхэнэ мэргэжлийн хүн ойрын хэдэн жил сангийн яаманд байхгүй байсан Хүрэлбаатар сайдыг үнэхээр сайн ажиллдаг гэсэн
  • zochin 2018-06-14 05:48:56
    Зазз зуумтгай гэдэг дээр гарсн хүмүүсийн талаар хэлэгддэг үг бноо
  • uglug 2018-06-14 04:28:47
    ene hun bol yabch eruul bish baih aa . manyi[ hunii bai
  • zochin 2018-06-14 03:26:27
    luiwarchin hudalchhulgaich hurelbaatariig zailuul!!!!
  • Зоч 2018-06-14 03:22:09
    Үүнийг Ч.Хүрэлбаатар найруулж захиалгаар бичүүлж байна гэж ойлгов.
  • би 2018-06-14 01:34:25
    Жижиг нохой зуумтгай гэнэ үү олон түмэн мэддэг юм байна
  • Хилэнцэт хорхой!!! 2018-06-14 01:04:09
    Жижиг бие, дутуу ухаан, тарчиг амьдрал г.м. олон зүйлийн дутуугаас хүн багаас сэтгэл санааны багц гоморхол (комплекс)-той болдог. Тийм этгээд скорпион болдог!