Ми-8 осолдож, онцгой байдлын 15 дайчин амиа алдаад 11 жил өнгөрчээ
Онцгой байдлын ерөнхий газрын 15 дайчин амиа алдсан өдрөөс хойш яг 11 жил өнгөрчээ. 2007 оны зургадугаар сарын 14. Тухайн үед Төрийн туг бөхийн, “МИ-8”-ийн ослоор амиа алдсан 15 хүүгийнхээ араас ард түмэн гашуудаж байлаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт 11 жилийн өмнө ойн түймэр гарсан юм. Иймээс шүхэрчин, гал сөнөөгч зэрэг аврагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод буулгах тушаалыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайд С.Отгонбаяр зургадугаар сарын 13-нд өгчээ. Эх орныхоо төлөө амь хайрлахгүй гэдгээ тангаргалсан 22 аврагч даалгаврыг гүйцэтгэхээр аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхиод үүрэгт албандаа мордсон. Өөр газарт түймэр унтрааж байгаад ирсэн шөнөдөө тушаал авсан залуу өглөө гэрээсээ гарахдаа “Бороо орж байна. Агаар муу болохоор нисэхгүй байх. Хань нь иргээд ирнэ. Сайхан цай чанаад хүлээж байгаарай” гээд унтаж байгаа хүүгээ үнсэлгүй яарч одсон гэдэг. Тэр өдөр агаар муу, бороотой байсан учраас олон улсын болон дотоодын нислэг үйлдээгүй гэж мэдээлж байжээ.

Харин ажилтан, аврагчдаа ямар үед хаашаа, хэрхэн илгээх вэ гэдгээ сайд, дарга нар нь тооцоогүй хэрэг. Ингээд цаг агаарын хүнд нөхцөлд ойн түймэр унтраахаар мордсон 15 аврагч  эргэж ирэлгүй  эх орныхоо хөрсөнд шингэсэн юм. Тэднийг хайх ажиллагааг бүтэн нэг өдрийн дараа эхлүүлснийг тухайн үед амтай болгон шүүмжилж байлаа. Магадгүй түргэн хугацаанд эрлийн ажиллагааг эхлүүлсэн бол  аврагчид амь  насаа алдахгүй байх боломж байсныг амьд үлдсэн нөхөд нь ярьсан удаатай.

Эх орноо хамгаалахаар мордсон  эрэлхэг хөвгүүд амиа алдаад өдгөө 11 жилийн нүүрийг үзэж буй энэ өдөр тэднийг эх орон нь мартжээ.  

Б.ОД
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin mgl 2018-06-28 14:31:49
    enhsaihan gegch erliiz etgeed ineej baisniig sanaj bna, iimerhv hvn dvrst novshnuudiig erleg n ireed avchihdag boloosoi, nvgel n nvdeer n garah udur irnee,,,
    202.9.40.246
    Мэдэгдсэн Хариулах
  • Emee 2018-06-21 05:43:58
    Enhbayr gedeg haant ulsad er sain zvil boloogvi deg. Ongorsonoo martbal dahin tuulj baij Sanana gej vnen . Bid Ch amarhan martdag Ard tvmen dee zailuu.
    122.201.21.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-17 16:23:00
    Burhan mini haramsaltai .......
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Bma 2018-06-15 10:16:12
    Одоо ар гэр үр хүүхдүүд нь ямаршуу амьдарч байгаа болдоо Ахуй амьдралыг нь харж хандаж туслаж дэмждэг болов уу Нярх үрс ньхэрхэн өсөж өндийж байгаа юм бол
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-14 09:18:42
    Цаг агаар муу байхад ямар эрхтэн дархтан нь явуулсан талаар олж тогтоож чаддагуй ийм төр, хууль цааз байх гэж дээ, хөөрхий ажилчин залуус эрсдээд л өнгөрлөө
    59.153.114.77
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2018-06-14 08:57:25
    гаргах ёсгүй юм дээр гаргаж олон сайхан эрчүүдээ алдсан даа олон сайхан эрчүүд өр эмтэрмээр дүр зурагууд байсан шүү
    183.177.97.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-14 04:27:34
    Хайран сайхан залуучууд. Ум маани бад мэ хум
    139.5.217.75
    Мэдэгдсэн Хариулах
  • hairan zaluus  2018-06-14 03:57:08
    gadnaas handivlasan sansriin holboonii utsiig Oyunii undraagiin zahiral nohor mashindaa avch yavdag baisan gej bgaa. haraal idmeruud shuu.
    210.137.44.100
    Мэдэгдсэн Хариулах
    • unshigch  2018-06-14 04:23:32
      Novshiin yum teged amidraad l baigaa yum daa. hairan saihan zaluus , unendee hairan
      122.201.26.169
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-14 03:42:17
    Үнэхээр сэтгэм эмтэрмээр дүр зураг байсан шүү. Хөвгүүдээрээ бахархаж, харин дарга нарыг нь оронд нь аваад явахгүй яавдаа гэж зэвүүцсэн хэцүү өдрүүд байж билээ.
    202.21.105.26
    Мэдэгдсэн Хариулах
  • nar 2018-06-14 03:41:20
    hairan saihan zaluuchuud vneheer haramsaltai hariutslaga hvleesen hvmvvs ch baihgvi dendvv haramsmaar
    202.72.240.4
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2018-06-14 01:32:31
    Тэр өдөр шадар сайд нь яасан баяр хөөртэй малилзаж байсан нь телевизээр гарч хүмүүсийн жигшил зэвүүцлийг төрүүлж байж билээ
    112.72.14.70
    Мэдэгдсэн Хариулах