Үндэсний шигшээ баг легионеруудыг хожлоо
Майкл Вайсс дасгалжуулагчтай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг өчигдөр/06.13/ МХБХ-ны ногоон талбайд "Мазала" үндэсний дээд лигийн легионеруудын эсрэг нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолт эхлээд дөнгөж 3 дахь минутад легионеруудын багаас Акил Помпэй өөрийн хаалганд гоол оруулж, үндэсний шигшээ баг 1:0-ээр тэргүүлж эхэлсэн.

Эхний хагаст үүнээс өөр гоол ороогүй бол хоёрдугаар үеийн 66 дахь минутад Зааны Ясан Эргийн хамгаалагч Шон Поуэр тооны харьцааг тэнцүүлсэн юм. Гэхдээ түүний гоолоос ердөө 2 минутын дараа "Улаанбаатар Сити" клубийн хагас хамгаалагч Г.Гантогтох Үндэсний шигшээ багт дахин тэргүүллийг авчирсан байна. Харин шүүгчийн мэдлийн цагт "Атлетик 220" клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжин алсын цохилтоор нэгэн гайхалтай гоолыг оруулснаар Үндэсний шигшээ баг энэ тоглолтод 3:1-ийн харьцаатай хожлоо.

Үндэсний шигшээ багийнхан Бямба гарагийн 13:00 цагт ДЦС-4 талбайд Эрчим клубтэй дараагийн нөхөрсөг тоглолтоо хийнэ.













Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.