Кэмбрижийн хөтөлбөрийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, салбарын сайд ажлаа аваад удаагүй Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Хоёр орны найрамдалт, дипломат харилцаа олон салбарт үргэлжилж байгааг тэмдэглээд, боловсролын салбар онцгой үүрэгтэй явдаг болохыг цохон хэлсэн юм.

Ц.Цогзолмаа сайд “Англи улсын Кэмбрижийн хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын системд оруулж ирсэн нь энэ салбарын шинэчлэлийн агуулгыг нэг шатаар ахиулсан. Монгол Улсын төрөөс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын яамаар дамжуулан улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж байна. Тиймээс цаашид Англи улсын боловсролын салбартай Кэмбрижийн хөтөлбөрийг хэрхэн, ямар байдлаар үргэлжлүүлж, олон хүүхдэд өгөөжтэй сургалтын хөтөлбөрийг явуулах талаар хоёр тал хэлэлцэх дараагийн шатны шийдвэр гаргах цаг нь иржээ” гэв.

Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзсанд  талархаад, тэрбээр “Кэмбрижийн хөтөлбөрийн талаарх төлөөлөгчидтэй Англи улсад байхдаа уулзсан. Таны хэлснээр энэхүү хөтөлбөр дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр мөн Монгол Улс, ИБУИНВУ-ын Засгийн газартай хамтарч жил бүр 15 оюутан, залуусыг Чевнингийн тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийлээд, цаашид энэ чиглэлд бүх талаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

Эх сурвалж: БСШУСЯ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2018-06-14 14:40:52
    2015 онд 1000 гаруй сурагчид 5-р ангийн шалгалт өгсөнөөс 80 сурагчийг авсан. 1-хэн оноо дутсан хүүхдийг аваагүй.Хүүхдийн итгэл,урам зоригииг мохоосон.
  • зочин 2018-06-14 14:34:47
    Бичсэн сэтгэгдэл устгахаа болиоч
  • зочин 2018-06-14 14:23:02
    Кэмбрижийн сургалттай хөтөлбөр хүүхдийн төлөө байдаггүй. Хэдхэн хүмүүсийн бизнес болсоныг мэдсээр байж хүдлаа ярих хэрэггүй сайдаа. Худал үлэгрт итгэхгүй