Ж.Эрхэмбаатар: Үндсэн хууль зөрчсөн засгийг бий болгох гээд байна
Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэсэг гишүүд лобби зохиож байгаа талаар хуульчид эсэргүүцлийн мэдэгдэл гаргаж байгаа юм байна. Энэхүү өөрчлөлт нь иргэн хоорондын маргааныг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлдэг болгохоор болж байгаа гэнэ.

Энэ талаар Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Захиргааны хэргийн тухай хуульд өөрчлөлт орсоноор Иргэний хэргийн шүүхээр явдаг байсан хэргүүд Үндсэн хуулийн цэцээр асуудлыг шийдвэрлэдэг болгох гээд байгаа юм уу?

-Засгийн газраас Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Бидний харж буйгаар энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг яваад ирэх долоо хоногт энэ хууль батлагдах вий гэсэн хардлага байгаа юм.  Энэ өөрчлөлтийн гол үзэл санаа нь юу вэ гэхээр Засгийн газраас гарсан бүх шийдвэрүүд болон үүнийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбогдолтой яам, агентлагийн шийдвэрүүд шүүх дээр хэрэг нь хянагдахаа болих гээд байна. Уг нь Захиргааны хэргийн тухай хууль 2015 онд батлагдахаа Засгийн газар, яам агентлагууд нэгдсэн харилцаанд орж байгаа нэг л шийдвэр гаргах зохих субьект учраас хэн нэгэнд нь ямар нэгэн давуу эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, бүгд шүүх дээр очоод хариуцагчаар татагдаад хариуцлага хүлээгээд явна гэсэн үг.

-Засгийн газрын гишүүд эрх мэдлээ ашиглаад дээрх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гээд байна гэж хардаад байх шиг?

-Эрх мэдлээ ашиглаж хуульд өөрчлөлт оруулснаараа дээрх газрууд шүүхэд очихгүй байх шийдлийг санал болгож хуулиндаа оруулсан байгаа юм. Хэрвээ Засгийн газрын зүгээс иргэн Баатарын эрх ашгийг хөндсөн, зөрчсөн шийдвэр гаргалаа гэхэд шүүх яаж ч чадахгүй гэсэн үг. Яам, агентлагийн түвшиндээ Засгийн газрын ажлыг биелүүлэх ажиллагаа гэж харж, хардаж байгаа.

Захиргааны хэргийн шүүх дээр Засгаас гарч байгаа шийдвэрүүдийн 60 хувь нь чанаргүй хууль зөрчсөн байна гэж үздэг. Энэ тоо бол маш өндөр тоо. Энэ тооны ард олон мянган иргэний эрх ашиг яригдана. Жишээлбэл, газар чөлөөлөлтийн маргаан, төрийн албаны маргаан, хүүхдийн мөнгө олголтын асуудал гэх мэт. Засгийн газрын хэрэгжилттэй акт гарчихвал, шүүх дээр очих боломжгүй гэсэн үг. Тэгэхээр хуулинд ийм өөрчлөлт хийж байгаа болохоор хуульч бид нар эсэргүүцэж олон нийтэд хандаж байна. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах юм бол өнөөдөрийн хүрсэн амжилтаасаа ухарсан үзүүлэлт болж сөрөг үр дагаварт хүрэх юм.

-Хуульд өөрчлөлт оруулснаар үүсч болох сөрөг үр дагавар юу вэ?

-Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хуулийн цэц рүү очно. Шүүхээр явахгүй цэцээр маргаан шийдвэрлэнэ гэсэн үг. Цэц дээр маргааны тоо нэмэгдэнэ. Тэндээс үндсэн хууль зөрчжээ гэсэн шийдвэр гаргаад байвал Засгийн газар тогтворгүй болно. Үндсэн хууль зөрчсөн засгийг бий болгох гээд байна. Дараагийн нэг сөрөг үр дагавар гэвэл ҮХЦ өөрт зөрчигдсөн иргэн, аж ахуйн эрхийг сэргээх механизм байдаггүй. Шүүх бол нэгэнт шийдвэр гаргасан бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, иргэний эрх ашгийг хангаж дуусгадаг. Гэтэл тийм механизм цэцэд байдаггүй юм. Тэгэхээр яг үнэндээ хуульзүйн асуудал байна уу гэхээр байгаа. Иргэдийн эрх ашгийг хохироож, эрхзүйн байдлыг нь дордуулахыг хүсэхгүй байна.

-Засгийн газраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан бил үү?

-Миний ойлгосноор өргөн барьсан гэсэн. Яаралтай горимоор асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Байнгын хороогоор хэлэлцэх болов уу.

-Хуульчид эсэргүүцэж байна, эсэргүүцээд ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол яах уу?

-Хуулийн өөрчлөлтийн үр дагавар юунд хүрэх үү гэдэг дээр хамтарч, олон нийтэд зөв мэдээлэл өгөхөөр хичээн ажиллаж байна. Хуульчдын холбооны Захиргааны хэргийн эрхзүйн хороогоор дамжуулан эрх бүхий байгууллагад хандан зөвлөмж хүргэнэ. 

-Үндсэн хуулийн цэцийг шүүх гэж үздэг. Тэгэхээр Засгийн газар цэцээр дамжуулж өөрт ашигтай шийдвэр гаргах боломжтой болжээ гэж ойлгож болох уу?

-ҮХЦ-ийг яг шүүх гэж 100 хувь ойлгож болохгүй. Цэц дээр ямар маргаан өрнөж, шийдвэрлэдэг вэ гэхээр хэрэг маргаан үндсэн хууль зөрчиж үү, үгүй юу гэдгийг хэлэлцэнэ. Тэгвэл бусад хууль тогтоомж зөрчсөн асуудлыг хэн хариуцах юм бэ. Хэн ч хариуцах боломжгүй болчих гээд байгаа юм. Засгийн газар гаргасан тогтоолоо гаргахдаа Захиргааны хэргийн тухай хууль зөрчжээ гэх дүгнэлт хийхгүй. Агентлагууд Газрын тухай хууль зөрчсөн байна гэх дүгнэлт гаргахгүй, зөвхөн үндсэн хууль зөрчиж үү гэдгийг шалгаж тогтооно. Тиймээс бусад хууль тогтоомжийн асуудлыг яах нь тодорхойгүй. Тухайлбал, Концессийн гэрээний маргаан яах вэ. ҮЦХ-ээс мөнгө нэхэмжлэх боломжгүй. Иргэд хоорондоо үүссэн мөнгөний маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэдэг. Иргэний хэргийн шүүх дээр л талууд эрх тэгш оролцдог зарчимтай. Тиймээс ҮХЦ, иргэний шүүхийг харьцуулах боломжгүй. Концессийн жагсаалтыг Засгийн газар баталдаг. Энэ нь засгаас гаргасан шийдвэр мөн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд салбарын агентлагууд гэрээ байгуулдаг биздээ. Хэрвээ агентлагууд гэрээг хэрэгжүүлэхгүй гэсэн маргаан гарвал энэ нь шүүх дээр очихгүй л гэсэн үг юм.

-Үндсэн хуулийн яг өөрийнх зарчим юу юм бэ?

-Төр эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хязгааргүй эрхийг эдэлж магадгүй. Тэгэхдээ үүнийг хянаж байх зарчимтай. Хяналт нь шүүхэд байна. Иргэд өргөдөл гомдлоо гаргаад шүүхээр хянуулах ёстой.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Долгион 2018-06-15 00:22:12
    Үүнийг эсэргүүцье ээ..яахаараа дандаа гишүүд өөрсдөдөө ашигтай хууль баталдаг хулгайчууд бээ..
  • Irgen 2018-06-14 02:51:08
    irged ulsiin ih hurlaar damjuulj zasgiin erhiig zasgiin gazriig baiguulj baridag avilga avdag archaagui hudal huurmag shuugch naraar zasgiin erhiig bariulaagui