Нийслэлийн МАН-ын бага хурал 15-ны дотор болохгүй бололтой

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаас 34 дүгээр Бага хурлаа энэ сарын 07-нд хийх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Гэхдээ энэ сарын 15-ндаа багтаж хийнэ гэж мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар хугацаа нь бас тодорхойгүй байна. Тэгэхээр өнөөдөр, маргаашдаа багтаж хийнэ гэдэг нь худлаа болж байх шиг.

Юунаас болж хурал болохгүй байгаа маргаан нь бүрхэг ч зарим эх сурвалжийн хэлж байгаагаар дотроо хагаралдсан байдлаас болж гэх. Тухайлбал, энэхүү хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцуулахаар тогтохдоо 69-ийг нь квотоор оруулах шийдвэр гаргасантай холбоотой маргаан үүссэн гэдэг. Өөр шалтгаан нөхцөл байгааг ч үгүйсгэхгүй юм. Нам дотроо хоёр хуваагдан талцаж байгаа нөхдүүд нэг шийдвэрт хүрч хурлаа хийж чадахгүй, албан тушаал наймаалцаж байна гэх мэдээлэл гараад удлаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “С.Батболд даргад Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг намын дүрэмд нийцүүлэн зохион байгуулах чиглэлд үүрэг өгсөн. Намынхаа эв нэгдлийг хангах, намын анхан шатны гишүүдийн оролцоог тэгш зарчмаар хангах, оролцох боломжийг нь олгох, гишүүд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах чиглэлд үүрэг өгсөн байгаа. Энэ чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн хариуцаж хийх учиртай” гэж мэдээлсэн ч өнөөдрийг хүртэл чимээгүй сууна.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.