“Хааны эрэлд 2018” өнөөдөр эхэлнэ

Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд 2018” олон улсын сургуулилт Монголд 15 дахь жилдээ буюу энэ сарын 14-28-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг энэ сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургуулилт болсон юм. “Хааны эрэлд 2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилтад 26 орны 1400 орчим цэргийн албан хаагчид оролцож байгаа аж. Сургуулиар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг  тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн сургуулилтад Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаагаар онцлогтой.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.