Автомашиндаа хориотой бараа нууж хил гаргахыг завджээ

Гашуунсухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд “Норд бенз” маркийн улсын дугаартай автомашины эзэмшигч Б нь чиргүүлийн арам төмрөнд нууж авч явж байсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Мөн иргэн А нь өнгөрсөн сарын 28-нд улсын дугаартай “Toyota Prius” маркийн авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан бол иргэн Х нь “Toyota Starex” маркийн авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан зөрчил тус тус гаргасныг хянаж шалгаж шийдвэрлэсэн байна.

Тиймээс зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Badam 2018-06-14 07:44:43
    kharin tiimee. yadarsan negend byaraa yzyylz zadarsan olond zusarddag bautsaagch nertei luuvarchid
  • зочин 2018-06-14 04:31:41
    Гаалийнхан сайн байна. Бас эх орны маань чулууг зөөгөөд дуусгаж байгаа сурагтай.
  • иргэн 2018-06-14 03:39:04
    ИХ ЮУМ ИЛРҮҮЛЖЭЭ ЭЭ ЧААВААС ДАА