Б.Чойжилсүрэн: Бусдаар үйлдүүлэх боломжгүй болохоор өөрийнхөө компаний гүйлгээн дээр би өөрөө гарын үсэг зурсан

Өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгүүлч М.Наранбаатар, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал зарлаж "Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн 36 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаалтыг  “Хурд” групп-д өөрийнхөө гарын үсгээр өгсөн" гэх ноцтой мэдээллийг дэлгэсэн. Харин Б.Чойжилсүрэн үүнийг үгүйсгэж,  "НӨАТ-ын 36 тэрбум төгрөгийн буцаан олголт аваагүй, М.Наранбаатар гэх хүн санхүү ойлгохгүй, мэдэхгүй учраас тийм мэдээлэл тараасан" гэх тайлбарыг хийсэн.

Үүнтэй холбогдуулан, М.Наранбаатар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнг сэтгүүлчидтэй бас өөртэй нь хамт өглөөний цай уухыг хүссэн юм.Дээрхи уулзалтан дээр болсон яриаг хүргэе.
 
-ТЕГ-аас 2014 онд “Хурд” группэд  24 тэрбум төгрөгийн зөрчил тогтоосон баримт байна. Энэ мөнгийг 2016 онд Дээд шүүхээр 12 тэрбум болгож шийдвэрлэжээ. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Баримт чинь байгаа бол олон нийтэд одоо харуулчих. Тийм юм байхгүй гэж хариуцлагатайгаар хэлье. Харин 22 сая төгрөгийн асуудал бол байгаа шүү.

-Та 24 тэрбум төгрөгийн асуудлыг санахгүй таг мартсан юм байна. Тийм үү?

-24 тэрбум биш 22 сая төгрөгийн асуудал. Долоон тэрбум төгрөгийг баталгаажуулах явцад манайд Ибаримт бичиж өгчихөөд, холбогдох газар нь бүртгүүлээгүй байсан асуудал гарсан. Тэр мөнгийг Татварын алба хүлээн зөвшөөрөхгүй “Та нар хуурамч баримт бүрдүүллээ” гээд 22 сая төгрөгийн НӨАТ илүү бичээд өгснийг нь шүүхэд өгсөн юм билээ.

-Ямар ч байсан та өөрийн хувийн компанидаа 18 тэрбум төгрөгийг авсан юм байна.  Гэхдээ өөрөө Сангийн сайд байхдаа энэ мэдүүлэгийг дахин мэдүүлэхгүйгээр шилжүүлэг хийчихсэн нь хууль зөрчөөд байгаа юм биш үү?

-Тийм.  Дахин мэдүүлэхгүйгээр бишээ, би нэг удаа гарын үсэг зурсан юмаа. Тухайн үед Ерөнхий сайдтай ийм зөрчил үүссэн гэж ярьсан. Би өөрөө зуръя. Бусдаар үйлдүүлэх боломжгүй бол өөрөө гарын үсэг зурах ёстой. Тэр журмаар явсан. Ерөнхий сайд асан Эрдэнэбатаас та асууж болно шүү.

Хоёрдугаарт намайг орлоод гарын үсэг зурах хүн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга хоёр л байгаа. Би тэр хүмүүсийг өөрийнхөө хувийн юман дээр гарын үсэг зуруулчихаад дараа нь удирдах нь ёсзүйн хувьд байж боломгүй зүйл. Тиймээс Ерөнхий сайдад би өөрөө зуръя гэсэн юм.  

Мөн НӨАТ-ын тухай хуулийн 14, 15 дугаар зүйл дээр илүү төлсөн бол авдаг, дутуу төлсөн бол төлдөг гэсэн хуулийн зохицуулалт байна. Тиймээс үүнийг олон нийтэд хүргээд өгчихөөрөй.

-Таны ХОМ-ийг харлаа. Та нийтдээ  27 компанитай юм байна. Нэг нь энэ Хурд компани байх. Мөн Сэлэнгэ аймгийн гаалиар УАЗ фургон машин оруулсан асуудал, татварыг нь хэд болгосон гэх асуудал нэг хэсэг шуугиан тарьж байсныг санах байх?

Гол нь УАЗ машин 8-10 суудалтай байдаг байх. Татварынхаа хуулиар гаалийн татвар 8 суудалтай нь  6.8 сая, 10 суудалтай бол 3.4 сая төгрөгийн татвар төлөх. Үүнийн зөрүүгийн асуудал. Танийг хувьдаа 27 компанитай, Сангийн сайд хийж байсан боломжийн хүн гэж ойлгодог. Тийм хүн нэг фургонд суудал нэмж, 3.4 сая төгрөгийн татварыг буулгаж энэ тэр болохын хэрэг байдаг ч юмуу, үгүй ч юмуу?

Өнөөдрийн байдлаар 69 фургоныг сумын эмнэлгүүд голдуу хэрэглэж байгаа. Энэ машины хэрэгцээг танай нэг компани ганцаараа нийлүүлдэг гэж ойлгодог.

-Чи асуух, хардах хэрэгтэй. Би наад фургон машины бизнесийг чинь 1996 оноос хойш хийж байгаа юм. Энэ хугацаанд МУ-ын хууль зөрчиж байсан тохиолдол байхгүй ээ. Наад асуудал чинь нэгэнт шийдэгдсэн. Гааль болон холбогдох байгууллагуудаас нь асууж тодруулаарай

-Нийтдээ 180 гаруй сая төгрөгийн гаалийн татварын зөрчил байна гэсэн баримт байгаа?

-Нарийн дүнг нь сайн мэдэхгүй байна. Чи өөрөө яваад тодруулаад мэдээллээ аваарай. Чи нөгөө талаас нь намайг бодож болсонгүй юу. Би 1 машинаас 3 сая төгрөгийн ашиг унаган хууль зөрчинө гэж юу байх билээ дээ. 3 сая төгрөгийн татварын зөрчил гаргаж, өөрийгөө олон нийтэд барьж өгөх шаардлага надад байхгүй ээ.

Ярилцлагыг сийрүүлсэн О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-06-16 17:07:49
    man dchoijilsuren gegch aldart luibarchin baix ym iim xumuus namiin ner xundiig shabar shabxaitai xutgaad baigaag medtugee
  • zochin 2018-06-15 15:35:00
    can yam gej buun bydlian byzar iin gazar
  • dsn 2018-06-15 15:33:18
    gishuun bolhod huviin hevshleesee tatgalzah huuli baiidag bil uu? baigaa bl huulia murd! ymar hyzgaargui erh ymba baidag yum be? huuli yasan?!
  • БОД ТУНГАА 2018-06-15 09:30:33
    Увсад төрөөгүй нь та нарын буруу. Атаархах хэрэггүй чадаж байгаа юманд арга байхгүй.
  • Bar 2018-06-15 04:45:48
    Ene chini kharin ovoo t1 garuudaa? Sokhor ykhert khudag byy yzyyl gej enedee!
  • Иргэн 2018-06-15 02:10:55
    Энэ хүн 27 аж ахуйн нэгжтэй юм бол одоо огцрох ёстой юм бна.Ард түмэнд очих НӨАТ-ийн мөнгө эд нарын гараар ордог байх нь мөн ч увайгүй амьтад бна даа
  • Нохой чойжоо  2018-06-15 00:28:16
    Нохойтох юмаа нэрэээ..
  • zochin 2018-06-14 08:08:25
    paa 27 kompanitai arai l denduu yumaa
  • m 2018-06-14 07:35:39
    zavharsan emh zambaraagui tortei uls
  • зочин 2018-06-14 06:17:22
    Сангийн сайд нь хувийн компанитай хөөрхий дөө энэ улс сөнөх болжээ
  • зочин  2018-06-14 05:44:19
    бизнесээ хийгээд яваач дээ төрд шургалах асуудлаа цэгцлэх хэрэгтэй дээ
  • иргэн 2018-06-14 04:16:12
    Ийм олон том бизнестэй хүн бизнэсээ хийгээд явахгүй ТӨРД шургаад байгаа нь хачирхалтай. Төрийг ашиглаж бизнесээ явуулах боломж байгаа нь энэ төрийн цоорхой
  • Зочин  2018-06-14 03:49:41
    Боловсролгшүй мэдлэггүй хүнээр удирдуулсан МАН буруу хэлж ярьж байгаагий нээ.Хариуцлагаа тооцуулж ТӨСВИЙН мөнгө авья.Ард түмэн минь
  • Ийм л байгаа юм даа!!! 2018-06-14 02:45:01
    Энэ хүний буруу биш шүү дээ! Хулгайчийг төрийн сайдаар томилсон Ерөнхийлөгч, УИХ л гол бруутан!!! Тэр дундаа нэрийг нь дэвшүүлсэн МАН!!!!
  • хариу 2018-06-14 02:38:08
    Энэ юу болоод байнаа. УИХ-ын гишүүн аж ахуй удирдахгүй гэсэн заалт байдаг бишүү. Миний компани, би бизнес эрхэлж байна, манайд орсон мөнгө гэж юу яриад байнаа? ...
    103.26.195.154
    Мэдэгдсэн Хариулах