Ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс татгалзъя
Хэдхэн хоногийн өмнө Саппорогийн автобусны буудал дээр халтар хувцастай халамцуу залуу өндөг зарж суусан. Харах байдлын бохир, дээр нь бохир орчинд халтайсан өндөгнүүд байхыг хараад “Үүнээс хэн худалдаж авдаг байх вэ дээ” гэж бодон харж зогсов.

Гэтэл хүүхдүүд 500 төгрөг барьж ирээд нөгөө согтуу эрээс өндөг худалдаж авч идээд байх юм. Хальсалж байгаад хоёрхон хазаад идчих юм. Бас согтуу хүмүүс нөгөө залуугийн өндгийг булааж авч явах гэж оролдоно. Нөгөөх нь харааж тавьсан өндөгнүүдээ булааж, буцааж тавина. Тэдгээр залуусын гар гэж авах юмгүй халтар, тэр чигээрээ нян байгаа нь ойлгомжтой.

“Хархорин” худалдааны төвийн гадаа жимс, жимсгэнэ боож зардаг эмэгтэйчүүд ялгаагүй заваан харагддаг. Гар хөл, өмд хувцас нь гээд үнэн муухай харагдана. Хиртэй өмдөн дээрээ банана тавьж байгаад гадуур нь гялгар цаасаар боож тавихыг олонтаа харсан даа.

Иймэрхүү ил задгайгаар, заваан бохир орчинд худалдаалагддаг хүнснээс иргэд өөрсдөө татгалзах хэрэгтэй. Ялангуяа, үр хүүхэддээ авч өгдөггүй байх хэрэгтэй. Ер нь дулааны улирал эхлэхээр ил задгай хүнс зарах нь элбэг байдаг. Үүнээс үүдэн гэдэсний халдварт өвчин болон хоолны хордлогод орох эрсдэлтэйг ХӨСҮТ-ээс мэдээлж байна. Сүүлийн үед тус төвд бүртгэгдэж байгаа өвчнүүдийн ихэнх нь хоолны хордлого буюу гэдэсний халдварт өвчин эзэлж байна.

Эдгээр халдварт өвчнүүд нийслэлд төдийгүй улсын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс хувь хүн өөрөө урьдчилан сэргийлэх, ил задгай худалдааны бүтээгдэхүүн, хүнснээс татгалзахыг, хувийн ариун цэврээ сайн сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2018-06-14 07:43:50
    гар дээрээс ил задгай худалдаа хийхийг бүр мөсөн зогсоох хэрэгтэй аль аль талдаа хэрэгтэй бнаа
  • зочин 2018-06-14 06:13:16
    Тэр нэг шорлогны тэрэг түрсэн нөхдийг цагдаа МХ зогсоож болдоггүй чаддаггүй юм болов уу Аймаар юм байх юм