Наранд борлож, түлэгдсэн арьсыг хэрхэн цайруулах вэ
-Наранд борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд хэрхэн цайруулж, эмчлэх вэ-

1. Тараг бол хамгийн сайн цайруулагч.

Нүүр болон хүзүүгээ сайтар угааж цэвэрлэсний дараа хоёр амны халбага таргийг гурван дусал нимбэгний шүүстэй хольж хутгана. Ингээд нүүр болон хүзүүндээ жигд түрхэж, арьсанд тань шингээд ирэхээр дахин дээрээс нь давхарлах маягаар түрхээд 30 минут байлгана.  Үүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Энэ аргыг хуурай арьстай хүнд хийх нь илүү үр дүнтэй бөгөөд 16-18 цагийн хооронд хэрэглэхэд тохиромжтой. Учир нь энэ үеэр үр дүнгээ илүү өгөх болно.

2.  Зуун настын шүүсээр арьсаа арчаарай
 
Тасалгааны зуун наст цэцгийн шүүсээр нь наранд борлосон хэсгээ гурван өдөр дараалан арчих хэрэгтэй. Зуун настаар мөн түлэгдсэн хэсэг мөн өнгөө алдсан арьсаа арчихад өнгө нь сэргэхээс гадна арьс тань эрүүл болно.

3. Хүйтэн жин тавь
 
Хүйтэн шүршүүр болон хүйтэн жин наранд борлосон хэсгийг чинь цайруулахаас гадна нарны туяанд түлэгдсэн хэсгийг хормын төдийд эдгээх болно.

4. Зөгийн бал хэрэглээрэй
 
Зөгийн балыг наранд борлосон арьсан дээрээ түрхээд хагас цагийн дараа зөөлхөн алчуураар арчаарай. Энэхүү аргыг 3-7 хоног хэрэглэхэд арьс цайрдаг байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.