“Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудалд онцгой анхаарч, ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ хуралдаж, дотоод томилгоо хийх асуудал яригдаж, ажилд орох хүмүүс МАН-ын генсекийн үүдэнд дугаарлаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын генсек Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ нууцаар хуралдаж, зарим шийдвэрийг гаргасан гэсэн. Таныг бас зарим томилгоог мөнгөөр үнэлж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ хуралдсан гэх мэдээллийг би хэвлэлээс л харсан. Ер нь бол 49, 51 хувь гэх асуудлыг нэг талд нь гаргах шаардлагатай байгаа юм. Хувийн хэвшил авсныг иь буруутгаагүй. Төрийн өмчийн 49 хувийг худалдахдаа УИХ-аар оруулаагүйгээс өнөөдөр асуудал үүссэн. Нөгөө талдаа Худалдаа хөгжлийн банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд зээл олгосон эсэх асуудлыг хүртэл судлах ёстой. Монголын ард түмний эрх ашгийг хангах, аж амьдрал, эдийн засгийн тогтворгой байлгах үүднээс "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудалд нухацтай хандах ёстой.

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ 100 хувь төрөөс бүрдэж байгаа. Эрх баригч намын хүрээнд ТУЗ-аар дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийх, томилгоо хийгдэх асуудал яригдсан уу?

-"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49, 51 хувийн асуудал эцэслэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг хүн давуу эрхтэй шийдвэр гаргах ёсгүй. Төр өмчөө мэдэж, 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой. Харамсалтай нь Засгийн газрын шийдвэрийг нам, албан тушаалтай холбож тайлбарлаж, албан тушаал худалдаж байна гэж Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож байна.

Албан тушаалыг наймаалцахгүй. Албан тушаалд очих гэсэн хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарладаггүй. Хэзээ ч бид өмнө нь яаж ирсэн тэр жишгийг давтахгүй. Тухайн албан тушаалд тохирох мэргэжлийн хүнийг мэргэжлийн байгууллага томилдог. Тэгш шударга өрсөлддөг боломж олгохын тулд бид хичээж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо баримтална. Энэ эрх мэдлээсээ буух гэж байгаа хэсэг бүлэг нөхөд юу ч хийж магадгүй байна. Нам дээр нэг ч томилгоо яригдаагүй.

-Шүүхээс ТУЗ-ийн гишүүдийн томилтоог хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Тэгэхээр ТУЗ-ийн хуралдаанууд хууль бус шийдвэр болох уу?

-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас асуух хэрэгтэй байх. Би үүнд тайлбар өгөх албан тушаалтан биш. Ер нь цаашид "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмэнтэйгээ тэмцэнэ. Мөн хууль хяналтын бизнесийн бүлэглэлийн эсрэг шулуухан тэмцэх цаг, нөхцөл нь бүрджээ гэж харж байна. АН, МАН гэх аль ч нам засгийн эрх барьж байхад төрд шургалж, албан тушаал авлигын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдийг цэвэрлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Ингэхэд нийслэлийн МАН-ын хурал юу болсон бэ. Зургадугаар сарын 15-ны дотор хуралдаж, шийдвэрээ гаргана гэсэн. Юу болж байна?

-Хуралдааныхаа товыг удахгүй зарлах байх. МАН дээд шүүхээр баталгаажуулсан ганцхан дүрэмтэй. Тэр дүрэмдээ захирагдаж ажиллаж, амьдарна. Одоогоор эцсийн шийдвэрээ танилцуулаагүй байна.
 

Өглөөний сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-15 03:24:48
    Uls 49 huvia avch diilehgui baigaa yum u? Gargasan shiidveree MAN yaraltai heregjuuleech ee, Enen uls oron chini hedhen oligarhuudiin gal hol bolchloo sh dee.
  • Irgen 2018-06-14 16:27:17
    Hol ochij hutsaa hoolnii shavahruu goridson gologooo
  • Бат 2018-06-14 09:55:09
    Эрдэнэт нөөц байгаа ч гадаргаас доош орсон нөөц бол нөөц биш худгийн ус шиг ховоодох уу тэгээд л оросууд 49% татгалзсан шүү дээ
  • 1 2018-06-14 08:39:50
    Адгийн амьтдын авралын үг нь "Ард түмэн"!!!
  • Irgeen  2018-06-14 08:28:26
    Ter zahirgaanii hergiin hyanaltiin shatnii shuugch Tsog gedeg shuugch ooriinhoo yariltslagaaraa erdenetiin 49 huvin taliin alban bus omgoologch gedgee haruullaa...