Паркийн бүх тоглоомонд хяналт, шалгалт хийж байна

Өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дөрвөн хүүхэд бэртсэн ноцтой осол гарсан.

Одоогоор сансрын хөлөг тоглоомонд гарсан ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ.

Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн осол гарсан тоглоомыг актлах шийдвэрийг гаргажээ. Хэрэв осол эрүүгийн шинжтэй гэж үзвэл цагдаагийн байгууллагад шилжинэ, харин зөрчлийн шинжтэй гэж үзвэл НМХГ-аас захиргааны арга хэмжээ авах юм байна.

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Eruugiin Hereg shuu dee 2018-06-19 20:01:40
    Uchnuun huuhduud gemtchihsen baihad, ene eruugiin hereg yum bishuu. huuhduudiin bie mah bodi, setgel sanaanii nasan turshiin gemteltei bolson baigaa shuu dee.
  •  2018-06-15 16:19:31
    МУУ ХҮНИЙ УХААН ҮДЭЭС ХОЙШ_ энэ төрийг сольж өөр шинэлэг аргаар үзэхгүй болж дэлхийн шившиг болж дууслаа.
  • UUUU 2018-06-14 12:46:54
    UB hotod uil ajillagaa yvuulj bui buh gazarudiig shalgah tsag ni bolson
  • Tumriin hayagdald tushaa 2018-06-14 10:02:18
    Tumriin hayagdald tushaa bugdiig ni
  • зочин 2018-06-14 09:41:23
    Энийг чинь л ниргэсэн хойно нь хашгирах гээд байгаа юм шүү дээ, урьд нь юугаа хийж байсан юм бол, одоо тэгээд шалгаад дахиад хугараад уначихвал яах юм бол
  • Монгол 2018-06-14 09:27:43
    Нэг юм болохоор гэнэт ухаан ордог оо болимоор юм.