Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуульд нийцээгүй байна гэж үзлээ
Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ.

Уг хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн тус захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болголоо.

Мөн  Улсын Их Хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 25 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.