МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчин боллоо

БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдлаа.

Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номаницид нэр дэвшиж өрсөлдсөн байна. Харин манай улсаас тус наадамд "Цагаан хадаг", "Солиот эх", "Ээж", "Чингисийн хүүхдүүд" гэсэн дөрвөн кино оролцсон юм.

Тэгвэл энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлж, оролцсон "Солиот Эх" кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид нэр дэвшин, шагнал авчээ. Ингэснээр МУГЖ И.Одончимэг олон улсын Анхдугаар кино наадмаас шагнал авсан анхны шилдэг эмэгтэй жүжигчин болов.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.