АСЕМ-ын үеэр автозам, хот тохижилт, засвар үйлчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан бэ
Үндэсний аудитын газраас АСЕМ-ын үеэр нийт хэчнээн хөрөнгө мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар, мөн хэчнээн төгрөгийн алдагдал, өр зээл гарсан талаар дэлгэрэнгүй судалгаа хийж, тайлан гаргаж, шалгалт хийснээ олон нийтэд тайлагнасан байгаа билээ.

Тэгвэл АСЕМ-ын ажлын хүрээнд автозам, хот тохижилт, засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын тоног төхөөрөмжинд хэдэн төгрөг зарцуулсан талаар доор бичиж байна.        

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд автозам, замын арчлалтад нийслэлээс нийт 13.8 тэрбум, ХБ-ны концессын 6.9 тэрбум, нийт 20.7 төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 63/37 дугаар “зөвлөмж”-ийн дагуу “шууд” гэрээ байгуулж шууд сонгон гэрээ хийжээ.   

“АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн автозам, замын арчлалтад нийслэлээс нийт 13.8 тэрбум, ХБ-ны концессын 6.9 тэрбум, нийт 20.7 төгрөгийн төсөвт өртөгтэй 187 төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шууд сонгон гэрээ хийж, 2016 оны эцэст 19.1 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна.

“АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн авто замын төсөл арга хэмжээнд нийт 2,991.7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 25 төсөл, арга хэмжээг “АСЕМ”-ын уулзалтаас хойш хэрэгжиж дуусахаар гэрээнд тусгагдсан байна.  Өөрөөр хэлбэл, АСЕМ-ын үйл ажиллагаанд холбоогүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, гэрээ байгуулсан байна. Тухайлбал,  
“Тэргүүн саруул зам” ХХК-ийн гүйцэтгэсэн 1,478.4 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам”-ын /ХУД, 7-р хороо/

“УБЗЗАГ” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 121.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий шинээр хийгдэх замын тэмдэг /гүйцэтгэлээр/ 2016 оны 12 дугаар сарын 01-нд дуусах;

“НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн нийт 873.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий авто замын тэмдэг, тэмдэглэгээг 16 байршилд хийх ажил,

“НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 50.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий туслах гудамж замуудын орц, гарц, зогсоол засварлах ажил,

“НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 70.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хотын гаднах авто замуудын өвлийн цас, мөсний цэвэрлэгээний ажил,

“НҮУБН” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэсэн 233.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд намрын улиралд хийх урсгал засварын ажил,

“Дүүрэн трейд” ХХК-ийн гүйцэтгэсэн 60.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий авто зам, явган замын зорчих хэсэг дээр байрласан шугам сүлжээний худгийн түвшин тааруулах ажил 2016 оны 10 дугаар сарын 30-нд дуусгах гэх зэрэг нийт 25 төсөл арга хэмжээг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамруулан мэдээлж, АСЕМ-ын зардлаас санхүүжүүлсэн байна.
2016 онд  АСЕМ-ын ажилтай холбоотой хэрэгжсэн нийт төсөл, арга хэмжээний 74 хувийг нийслэлийн өмчид тусгаагүй байна.    

Эдгээр захирамж, төсөл хөтөлбөрүүд тухайн үеийн Хотын захирагч Э.Бат-Үүлийн зөвшөөрлийн дагуу хийгдсэн бол шууд тендерийн хууль зөрчиж шууд гэрээ байгуулахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, З.Энхболд/ нарын “зөвлөмж”-ийн дагуу хийж байжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi 2018-06-19 16:30:41
    Lalaruud 2nugalj idsen shuu bi bsan
  • Иргэний нисэхийн ажлууд 2018-06-18 06:13:33
    Иргэний нисэхийн ерөнхий газрын чингис хаан оунб-д транзит заал гээчийг хийсэн, мөн замын , тоног төхөөрөмжийн зөндөө ажлууд хийсэн байдаг, шалгагдсан болов уу
  • hehe 2018-06-18 02:48:16
    Sain hiisen sh de. zarim zasgiin heden jil hiij chadaagui zuiliig hiisendeg. olloo henii zahialgaar asem tsuvral hoshnogo uhalt yavuulaad bgaan
    • элбэг 2018-06-18 16:44:49
      чам мэтийн пздануудын цусалсныг л бичиж, хахаж үхэндээ лаларуудаа
  • Zochin 2018-06-18 01:57:57
    Asem iin buynaar ikh temger luu vdag mashin zam, yvgan hunii zam talbai tohijuulalt uneheer shn bolsoon, urd ni hichneen aimaar yum blaa daa.