Хөлбөмбөгийн ДАШТ болон хиймэл дагуул хоёрын нэгэн түүх

АНУ-ын сансарын агентлаг НАСА Телстар нэртэй жижигхэн, бөмбөрцөг хэлбэртэй холбооны хиймэл дагуулыг 1962 онд хөөргөжээ. Харин энэ нэр хожмоо хөлбөмбөгийн дэлхийн аваргын бөмбөгний нэр болон үлдсэн байна.

Телстар нь дэлхийн анхны харилцаа холбооны болон арилжааны хиймэл дагуул болон мөнхөрчээ. Телевизийн сигнал, утасны дуудлага, факс зураг сансраас дамжуулж байв. Гурван футын урттай, бөмбөгний хэлбэртэй жижиг хиймэл дагуул, дэлхийн нийтэд сансрын уудмыг эзэмших, ашиглах шинэ эринийг эхлүүлсэн байна.
 

Телстар хиймэл дагуул болон бөмбөг
 

Хар цагаан шулуун хээ шиг харагдаж байгаа нь үнэндээ нарны зай хураагуурууд боловч холоос яг бөмбөг харагдаж тул Адидас компани санаа авч 1970 оны Мексикийн ДАШТ-ний албан ёсны бөмбөгөө загвараар хийж мөн нэрийг нь өгчээ. 1974 оны Германы ДАШТ-д ч энэхүү бөмбөгөөр тоглосон байна.

Үүнээс өмнө бөмбөг ихэнхдээ хүрэн бор өнгөтэй учир телевизээр дамжуулахад сайн харагддаггүй байсан аж. Харин шинэ Телстар нь  цагаан 6 болон хар 5 өнцөгттэй нийт 32 хэсгээс бүрдсэн алаг бөмбөг болон хийгдсэнээр илүү сайн харагддаг болсон байна. Анхны бөмбөг нь Телстар Эласт нэртэй байсан бол энэ жилийн ДАШТ-ийнх Телстар-18 нэртэй ажээ. Анхны бөмбөгөө 1968 оны Европын аваргын тэмцээнд туршилтаар тоглуулж эхэлсэн бол энэ жил 50 жилийн ой нь тохиож байгаа тул дахин шинээр хийсэн нь энэ байжээ. Телстар хиймэл дагуулын үзэл санаа одоо ч энэ бөмбөгөнд оршсоор байгаа учир нь Телстар-18 нь өндөр хөгжсөн технологиор бүтээгдсэн бөгөөд дотор нь Near Field Communication chip гэсэн ухаалаг чип байгаа аж. Энэ чип бөмбөгөнд ойртсон ухаалаг гар утсанд мэдээлэл өгөх чадвартай. Харин одоохондоо нисэлтийн хурд, эргэлт, хүчийг хэмжих болоогүй байгаа ажээ. Адидас компани miCoach Smart Ball гэсэн төсөл дээр мөн ажиллаж байгаа бөгөөд туршилтын шатанд явж байгаа юм байна. Энэхүү ухаалаг бөмбөг нь цохилт хийсэн цэг, эргүүлэг, туулсан зам зэргийг хэмжих бөгөөд албан ёсны тэмцээнд огт хэрэглэгдээгүй байгаа аж.

Телстарын зохион бүтээгч хэлэхдээ тэд 12 ширхэг бичил камерыг суулгаж зураг авч үзсэн ч бөмбөгний нисэлт хэт хурдан байсан тул зураг сарниж чанаргүй зургууд гарч байсан тул уг санаагаа орхисон хэмээжээ. Ямартай ч Телстар бөмбөг тухайн үедээ шинэ сансрын эринийг бэлэгдэж байсан бол одоо ч спортын ухаалаг технологийн хэрэглээ дараагийн шатанд аваачих эхлэл болсон байна. 
 

Мэдээг бэлтгэсэн: А.Мөнх-Эрдэнэ
ШУА-ийн ГГХ, ЗТСОЗ салбар. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.