SOS: Нийслэлд газар хөдлөлтөд тэсэхгүй 349 орон сууцны барилга байна
Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй мэдрэгдэж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа билээ.

Аливаа гай гамшиг гэдэг хэлж биш, хийсч ирдэг. Хэрвээ Монголд 7.5 баллын газар хөдлөлт болоход  нийт барилга байгууламжийн 50 гаруй хувь нь шууд нурна гэсэн тооцоолол байдаг юм билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал ямар байгаа талаар онцгой байдлын албанаас нарийвчлан гаргажээ.

Гамшгийн эрсдэл ойрхон байгаа гэдгийг бид өдөр тутамдаа харж байгаа нь үнэн. Тухайлбал, гал түймэр, ой хээрийн түймэр, үер усны аюул, техникийн ахуйн осол аюул, мөн газар хөдлөлт гэх мэт.

Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь обьектийн гал түймэр. Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 1083 удаагийн гал түймрийн дуудлага ирсний 88.3 обьектийн гал түймэр. Гал түймрийн улмаас иргэд орон гэргүй болох, хүний амь нас хохирох, эд хөрөнгөөрөө сүйдэх зэргээр гал түймрийн хохирогч болж үлдэж байгаа нь харамсалтай юм.

Үүний дараа газар хөдлөлтийн чичирхийлэл зүй ёсоор багтаж байна. Тухайлбал, жил бүрийн гуравдугаар сарын 4 дэхь долоо хоногийн пүрэв гарагт Засгийн газрын тогтоолоор газар хөдлөлтийн гамшгийн аюулын дуут дохиогоор ажиллах дадлагыг хийдэг. Газар хөдлөлтийн ямар аюул нийслэлд нүүрлээд байгааг иргэд тэр бүр мэдэхгүй байх. Улаанбаатар газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхтэй бүсэд оршдог.

Нийслэлийг тойроод газар хөдлөлтийн зургаан идэвхтэй бүсийн хагарлууд  байдаг. Тодруулбал, Эмээлт, Гүнж, Хустай, Төв аймгийн Мөнгөнморьт гэх мэт. Хамгийн ойр нь 15-20 км газар, хамгийн гол нь 200 гаруй км газар бий. Эдгээр газруудад 6-8.5 баллын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэдгийг мэргэжлийн судлаачид судалжээ. Тухайн газруудын газар хөдлөлтийн хүч чичирхийлэл нь Нийслэлд 6-7.5 баллын хүчтэй мэдрэгдэнэ.

2013 онд Жайка төслөөс ОБЕГ-тай хамтран гаргасан Улаанбаатарын газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээгээр 6.5-7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурна, 30-60 мянган хүн шууд нас барна, 200-300 мянган хүн газар хөдлөлтийн гамшгийн хохирогч болох магадлалтай гэсэн судалгаа тооцоог гаргажээ.

Нийслэлд байгаа барилгуудын үнэлгээг хийж үзэхэд өнөөдрийн байдлаар 349 орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй, эрсдэлтэй, 29 сургуулийн барилга, 3-4 баллын хүчтэй газар хөдлөлтөд шууд нурна, 40 гаруй цэцэрлэг нурна, 30 эмнэлгийн барилга нурна гэсэн тооцоо гарчээ.

Яагаад ийм тоонуудыг гаргаж хэлээд байгаа юм бэ гэвэл энэ онд Хятадын нэг мужад болсон хүчтэй газар хөдлөлтийн уршгаар 87 мянган хүн нас барсан. Эдгээр хүний 10 мянган нь сургуулийн сурагчя байжээ. Яг манай 29 сургууль шиг барилгад хичээлээ хийж сууж байгаад газар хөдлөлтөд дарагдсан байдаг.

Тэгэхээр манайд ийм эрсдэл ойрхон байна шүү. Аливаа эрсдлийг хүн болгон ойлгож, мэдэх хэрэгтэй. Тухайн эрсдэл байдал үүссэн үед  өөрийгөө болон бусдыг аварч хамгаалах, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах арга барилд суралцах ёстой. Газар хөдлөлт хаана, ямар хэмжээний хүчтэй болохыг урьдчилан таамаглаж болно. Гэхдээ яг хэзээ болохыг хэн ч хэлж чадахгүй. Шинжлэх ухаан ч тооцоолж чадахгүй. Эрдэмтэд болон Одон орон судлалын төв газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй учраас газар хөдлөлтөөс учрах хохирол түүний дотроос хүний амь нас эрсдэх аюулыг багасгах боломжгүй гэсэн үг. 

Дээрх судалгаа бидэнд юуг хэлээд байна вэ гэхээр Улаанбаатар хот эрсдэлтэй бүсэд байгаа юм байна шүү гэдгийг анхааруулж байгаа том дохио. Ийм учраас холбогдох газруудаас хамтран иргэдэд газар хөдлөлтийн гамшиг гэж юу байдаг юм, хэрхэн хамгаалах талаар сургалт, хичээл, гамшгаас хамгаалах боловсрол олгох тал дээр тууштай ажиллаж байна. Тиймээс хэн ч, хаана ч хэзээ бэлэн байх шаардлагатай байгаа юм. Хамгийн гол нь гамшиг, эрсдлийн үед өөрийгөө болон өрөөлийг хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй байх. Мөн гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо, мэдлэг чухал юм.
 
Төрийн ордны анхны блокууд газар хөдлөлтөд тэсвэргүй
 
Монголд анх 1961-1996 онуудад ашиглалтад орсон томоохон станцууд газар хөдлөлтийн үед тэсвэржилт муу гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, Дулааны цахилгаан станц-2, 3, “Даланзадгад” дулааны станц, Дархан дулааны станц зэрэг байгууламжуудын хугацаа дууссан, насжилт өндөр учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үздэг юм байна.

Мөн Төрийн ордны 1970 оноос өмнө ашиглалтад орсон блокууд нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэнэ. Төрийн ордны анхны барилга 1951 онд ашиглалтад орж байжээ. Үүний дараа Төрийн ордны барилгын анхны өргөтгөлийг 1958 онд хийж байсан бол хоёрдахь өргөтгөлийг 1981 онд хийж байжээ. Тиймээс 1958 оноос өмнө баригдсан Төрийн ордны блокууд нь газар хөдлөлтийн эрсдэл даахгүй гэсэн үг юм.

Газар хөдлөлтийг үнэлэхийн тулд газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиодог бөгөөд энэ нь газар хөдлөлтөөс ирж болзошгүй хүчийг тухайн орчны геологоос хамааруулан тогтоодог нарийвчилсан судалгаа юм. Энэ судалгааг 1976 онд Булган аймгийн Могод суманд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараагаа хийж эхэлсэн учраас 1970 оноос өмнөх барилгуудын газар хөдлөлтийн эрсдэлийг тооцоолоогүй юм байна.
 

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • уншигч 2018-06-22 01:35:23
    Терийн нурах аюултай гээд шинэчлэх санаа юу? Нурах байшингуудаа бvгдийг зарлаачээ. Юу гэх гээд байгааг ойлгохгvй юм. Зvгээр л айдас бичих гээд байна уу.
  • Тамын тгоооныхон 2018-06-20 15:58:27
    Тамын тогооныхон сайхан дарагдаж үхцгээе.
  • Termergen 2018-06-19 12:52:00
    Za, bas neg hudlaa medeelel, bas hudlaa commentuud. Terbum, ih Nyad tugrug nudend ni uzeegdeed bur Ulaanbaatar hotiin maani hamag barilga dursgaliig nuurah nee....
  • ||||||||| 2018-06-19 02:54:02
    Харин ч хуучин нь яйжийгаад үлдэж, шинэ савх шиг өндөрүүд бол яагаад ч тогтохгүй дээ.
  • !!!!!!!!!!! 2018-06-19 02:23:40
    "Сүх далайтал үхэр амар" = Монголын Төр засаг!!!
  • Бат 2018-06-19 02:14:15
    Газар хөдлөлт бидний энэ үед болох байх учир нь 3000 жилийн давтамжтай хөдөлдөг энэ одоо болж байгаа энд анхаарах л ёстой юм даа