ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр төгсөгчид үзэсгэлэн гаргаж, тоглолт хийнэ

БСШУСЯ-ны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу маргааш Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна. 

Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан бөгөөд ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн байна. ОХУ-д драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшүүлж буй.

ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тэрчлэн гаднын нэр хүндтэй буюу ОХУ-ын Марийнский, Новосибирский дуурь, Пермийн дуурь, бүжэг, Улаан-Үүд хотын дуурь, бүжэг, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай байна.
 

СПАСИБО РОССИЯ-ХӨТӨЛБӨР
 

ЭХЛЭЛ: 18:30-18:35 И.Е.Репины нэрэмжит уран зургийн академийн төгсөгч, тус академийн багш, зураач Б. Отгонтүвдэнгийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт.

19:20-19:25   ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн төгсөгч, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүүгийн дэглэлт: “Цуурайн хэлхээ”

19:26-19:30   Санкт-Петербургийн А.Я.Вагановийн балетийн академийн төгсөгч, CITI их сургуулийн багш Д.Энхбаатарын дэглэлт, Хөсөгтөн хамтлагийн аялгуу “Самгалдай”

19:31-19:37   Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн үг, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн аялгуу “Үгүйлэн санахын романс” УДБЭТ-ын дэргэдэх “Консонанас” хамтлаг.

19:37-19:42   Москвагийн Соёл урлагийн их сургуулийн төгсөгч, Монгол Улсын Консерваторын багш,  бүжиг дэглээч С.Цэцгээгийн дэглэлт.

19:43-19:48  -Уралын М. П. Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  УДБЭТ-ын хөгжимчин Ц.Энхбаяр,    

                     -Новосибирскийн М.И.Глинкийн нэрэмжит консерваторийн төгсөгч, УДБЭТ-ын хөгжимчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Анхбаяр,  

                     -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  УДБЭТ-ын хөгжимчин А.Мөнхбаатар, УДБЭТ-ын хөгжимчид “Брасс квинтет Автор: Ж.Берлин “Putting on the rites  

19:49-19:56  -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторын багш Д.Дармаа,

                     -Уралын М.П.Мусоргскийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  Монгол Улсын консерваторийн багш Б.Зандан-Оргил,

                     -Челябинскийн соёл урлагийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш О.Од, Монгол Улсын консерваторийн багш нар, Улсын Филармонийн хөгжимчид хөгжимдөнө. “Модон үлээвэр хөгжмийн октет,  Антонин Дворжак “Серенада”

19:57 - 19:59   ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежийн 2018 оны төгсөгч балетчин Д.Хишиг,  Хореография: М.Петипа, Л.Минкус “Дон Кихот” балетын вариац Китри. 

20:00 - 20:02   ОХУ-ын Пермь хотын бүжгийн коллежийн 2018 оны төгсөгч балетчин Ц.Энх-Амар, Хореография: М.Петипа, Л.Минкус “Дон Кихот” балетын вариац  Базиль.

20:03 - 20:07   Хореография: Ф.Аштон, ОХУ-ын театр урлагийн их сургуулийн төгсөгч, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Ц.Чинзориг: УДБЭТ-ын балетын жүжигчид “Дэггүй Лиз” балетийн Адажио

20:08 - 20:11    Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш, Соёлын тэргүүний ажилтан Ө.Цэрэнчунт “Ах ты девушка”

20:12 - 20:16   Нижнийгородын М.И.Глинкийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Ц.Төгөлдөр, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин М.Хулан, Москвагийн Соёл урлагийн их сургуулийн төгсөгч, МУ-ын консерваторын багш Монгол Улсын консерваторийн багш Т.Булган  А.Л.Вивальди “2 Хийлд зориулсан концерт ”

20:16 - 20:21   Нижнийгородын М.И.Глинкийн нэрэмжит консерваторын төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Ц.Төгөлдөр, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин М.Хулан, Красноярск хотын Театр хөгжмийн академийн төгсөгч, Улсын Филармонийн хөгжимчин С.Мөнхмандах, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Д.Оюу-Эрдэнэ Челябинскийн соёл урлагийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш О.Од  “Утсан хөгжмийн квинтет, Гарлос Гардил: Танго-Запах Женщина” 

20:22 - 20:26 Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Г.Саранчимэг, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго  Ж.Оффенбах “Баркаролла из оперы “Сказки Гофмана”

20:27 - 20:31 Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн    төгсөгч, УДБЭТ-ын дуучин Л.Болдцэрэн, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын дуучин Г.Энхнаран, концертмейстер МУГЖ Б.Солонго  В.А.Моцарт “Дон Джуан” дуурийн Дон Джуан Церлинагийн дуэт.

20:32 - 20:37   Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, УДБЭТ-ын хөгжимчин Т.Оргилцэцэг, Уралийн М. П. Мусоргсковийн нэрэмжит консерваторийн төгсөгч,  Цэргийн хөгжмийн сургуулийн багш П.Цогтбаяр  Клауде Боллинг- Сентиминталь квартет

20:38 - 20:42   Москвагийн хорын урлагийн академийн төгсөгч, П.И.Чайковскийн консерваторийн 2018 оны төгсөгч  Б.Уранзолбоо, концертмейстер, гавьяат жүжэгчин Б.Солонго Марфы из оперы “Хованщина”

20:50 - 20:56   Москвагийн Соёл урлагийн их сургууль, Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерватори, П.И. Чайковскнэрэмжит консерваторийн төгсөгч, Монгол Улсын консерваторийн багш Х.Алтангэрэлийн зохиол “Морин хуурын дөрвөл

20:57 - 21:07    Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковийн нэрэмжит консерваторийн төгсөгч, УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго  Д.Пуччини “Эрвээхэй хатагтай дуурийн Чио чио саны ари” и  “Ленинград”

21:07 - 21:23 Москвагийн Соёл урлагийн их сургууль, П.И. Чайковскийн нэрэмжит консерваторийн төгсөгч, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү “Ария князя Игоря

21:24 - 21:29    Москвагийн Соёл урлагийн их Сургууль, Гнесиный хөгжмийн академийн төгсөгч, Ш.Өлзийбаярын зохиол “Галт тэрэг” Улсын филармонийн симфони найрал хөгжим

21:30 - 21:33    Бүх уран бүтээлчид “Россия и Монголия” /дууг хамтран дуулна. /

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.