65 насандаа тэрбумтан болохын тулд гадныхан өдөрт хэдэн доллар хуримтлуулдаг вэ
Тэрбумтан болох хэцүү гэж үү?

Хэрэв та яг одооноос төлөвлөж эхэлбэл таны бодсон шиг хэцүү зүйл биш юм. "Smart Couples Finish Rich"-ийн зохиолч Дэвид Бах, 65 насандаа тэрбумтан болохын тулд өдөрт хэдэн доллар хадгалах талаар сонирхолтой тооцоолол гаргажээ.  

Та тэрбумтан болохыг хүсэж байна уу? Та тэрбумтан болох нууцыг тайлмаар байна уу? Үүний нууц бол ердөө л тасралтгүй хуримтлуулж сурах юм. “Бага наснаасаа хуримтлуулж эхлэх нь тэрбумтан болох хамгийн энгийн нууц юм” гэж Бах хэлсэн байдаг.

Хэрвээ та, 65 насандаа тэрбумтан болохыг хүсэж байвал доорх хүснэгтийн дагуу хуримтлуулж эхлээрэй.
 
Хуримтлуулж эхлэх нас Нэг өдөрт хадгалах мөнгөн дүн Сарын хуримтлалын хэмжээ Жилийн хуримтлалын хэмжээ
1 20 нас 2$ 61$ 730$
2 25 нас 3,57$ 109$ 1,304$
3 30 нас 6,35$ 193$ 2,317$
4 35 нас 11,35$ 345$ 4,144$
5 40 нас 20,55$ 625$ 7,500$
6 45 нас 38,02$ 1,157$ 13,879$
7 50 нас 73,49$ 2,235$ 26,824$
8 55 нас 156,12$ 4,749$ 56,984$
 
Эх сурвалж: "Smart Couples Finish Rich" Дэвид Бах


Энгийн тооцоолол хийж үзье. Дээрх аргаар хуримтлуулж чадвал жилийн 12 хувийн өгөөжтэй бөгөөд таны хуримтлалаас ямар нэгэн татвар хасагдахгүй.

Тэгэхээр та хаанаас, хэзээ эхлэх хэрэгтэй вэ? Мэргэжилтнүүд 401 (k) эсвэл Roth IRA-д хөрөнгө оруулалт хийхийг зөвлөнө.

Харин Бах, өдөр тутмын жижиглэн худалдан авалтаас татгалзаж хуримтлуулж эхлэхийг зөвлөдөг. Жишээ нь: Та өдөр бүр кофе, амттан худалдан авдаг бол аль нэгийг хасах эсвэл өнжөөд нэг удаа авах зэргээр зардлаа хэмнэж болох юм. Хуримтлуулж эхэлсэн өдрөөс хойш олон жилийн дараа таны хуримтлуулсан мөнгө зөвхөн нэг кофеноос ч илүү ихийг худалдаж авахад хангалттай хүрэлцэнэ гэдэгт итгэлтэй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2018-06-20 00:20:40
    20 наснаас жилд 730 доллар гэвэл 45 жил хураагаад тэтгэвэрт гарнм гэвэл 730*45=32850 доллар болж бна!
  • saya dollar 2018-06-19 23:53:19
    yu ni terbuun ve? saya dollar bailgui uu. ene setguulchid toondoo myy shyy
    64.231.78.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Ama 2018-06-19 12:12:05
    Bolomjgui,buruu tootsoo