Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Н" хэсгийн эхний тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Колумб, Японы хооронд боллоо. Тун өрсөлдөөнтэй болсон уг тоглолт 2:1-ийн харьцаагаар Японы багийн ялалтаар өндөрлөв.
Тоглолтын нэгдүгээр үе эхлээд удаагүй байхад Японы багийн тоглогч Юя Осакагийн хаалга руу өшиглөсөн бөмбөгийг Колумбын хагас хамгаалагч Карлос Санчес гараараа хүрч хаасан. Улмаар талбайн шүүгч Карлос Санчест улаан хуудас өгч, Японы багт 11 метрийн торгуулийн цохилт заасан. Японы багаас Шинжи Кагава 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай болгож, зургаа дахь минутад тооны харьцааг нээсэн юм.
Колумбын шигшээ баг хэдийгээр 10-уулаа үлдсэн ч уйгагүй зүтгэлийн дүнд Радамел Фалкао дээр гаргасан алдааг гоол болгож чадав. Тодруулбал, Колумбийн багаас 39 дэх минутад Хуан Кинтеро хаалттай цохилтоос гоол оруулж, тоглолтын харьцааг тэнцүүлсэн. Ийнхүү эхний үе тэнцээгээр өндөрлөсөн юм.
Тоглолтын хоёрдугаар хагас эхэлснээс хойш Японы баг тасралтгүй довтолгоо өрнүүлж эхэлсэн. Үүний үр дүнд тоглолтын 73 дахь минутад Японы тоглогч Юя Осака булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж, гоол оруулснаар багаа хожилд хөтөллөө.
Энэ тоглолтын онцлох тоглогч нь Японы шигшээ багийн довтлогч Юя Осака байв. Тэрбээр хожлын гоолыг оруулснаас гадна хамгалаалтын шугамд тун идэвхтэй тоглолоо.

Б.ОД