Б.Баярсайханыг гурван шатны шүүхээс буруугүй гэж үзжээ

Одоогоос жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайханыг төрийн албанд тэнцэхгүй, төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй зэрэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг.

Тэрбээр өөрийгөө хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байдаг юм. Харин шүүх хурал нь өнгөрсөн оны наймдугаар сард Б.Баярсайханы гомдлыг хэлэлцэж, түүний талд шийдвэрээ гаргасан төдийгүй Захиргааны хэргийн давж заалдах шүүх ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж,  Дээд шүүхэд хандсан байдаг. Тэгвэл Дээд шүүх Б.Баярсайхан, Засгийн газар хоорондын хүсэлт гомдлыг хүлээн авч хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.  

Шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүх шийдвэрээ Б.Баярсайханы талд гаргаж, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан цалин, хөлсийг нь гаргуулах, албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг гаргасан байгаа юм. Ийнхүү гурван шатны шүүхээр заргаа авсан Б.Баярсайхан яамны ТНБД-аар ажиллах эрхзүйн орчин нь бүрдлээ гэсэн үг юм.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-21 03:54:12
    Наад хүнээ ажилд нь буцааж томилооч ээ. Ямар булайтай юм бэ. Ажлаас халсан үндэслэлээ ч үнэн зөв гаргаж чадахгүй шүүх дээр унаж байдаг. Харин наад хуулиа мэдгүй...
  • Hvn 2018-06-21 02:23:23
    Нэр хүндээ сэргээсэн байнашд good
  • Зочин 2018-06-20 11:14:04
    Ийм л болохоор Захиргааны хэргийн шүүх манай улсад ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.
    • зочин 2018-06-21 03:56:18
      Захиргааны хэргийн шүүх хэрэгүй гэж үзээгүй биз дээ. Харин шийдэж байгаа асуудлыг нь л өөрчлөх санал гэж ойлгож байгаа шүү дэ
  • Zochin  2018-06-20 05:46:32
    odoo ajild nyergeed tomiloosoi,uchruulsan hohirliig ny baragduulah estoi , erdem medlegeeree TNB darga elbeg hiichih hun
  • hristcin 2018-06-20 04:53:42
    ene avgai surguuliin huuhduuded hariin shashin surtachilsan shuudee, yun bolovsroliin yam hol bailgah n zuitei
  • Zochin 2018-06-20 03:02:39
    Ene odoo boliosoi hiij ajlaa hiij shadaagui baij shuuheer guihdeel sain huuhen bololtoi alban tushaaliin toloo uhehnee