Замын-Үүд хилийн боомт хэвийн ажиллаж байна гэв
Цагдаагийн ерөнхий газар болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран мэдээлэл хийлээ.

Тухайлбал, сүүлийн үед хүүхэдтэй холбоотой хэрэг их гараад байгаа учраас энэ оны эхний таван сарын байдлаар ийм төрлийн гэмт хэрэг ямар нөхцөл байдалтай байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгсөн бол ЦЕГ-аас Замын-Үүд боомтод үүсээд байгаа жолооч нарын асуудлаар мэдээлэл хийсэн юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Замын -Үүдэд үүссэн нөхцөл байдал дээр Ажлын хэсэг томилогдон очиж ажилласан. Өнөөдөр жолооч нартай уулзалт зохион байгууллаа. Одоогийн байдлаар Замын-Үүд Эрээний боомт хэвийн ажиллаж эхэлсэн. Ямар нэгэн асуудал байхгүй. Хил чөлөөтэй болсон учир хууль дүрмийн дагуу машин тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Нэмж хэлэхэд, өнгөрсөн хоногуудад цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг ойлгохгүй байна гэсэн мэдээлэл гарсан.

Тодруулж хэлэхэд, тухайн үед 16 автобусны 320 орчим зорчигч хэсэг бүлэг хүмүүсийн жагсаал цуглаанаас болоод тэнд гацсан. Үүнд цагдаагийн байгууллагаас Хил хамгаалах байгууллага, хилийн цэрэгтэй хамтарч галт тэрэгээр хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулсан. Цагдаагийн алба хаагчид иргэдийг бүлэглэн зодож нэг хүний хүзүүг хуга мушгилаа гэдэг нь ташаа мэдээлэл.

Тухайн үед 340 гаруй иргэний үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж замыг нь хааж, 30 настай Х гэх иргэн автобусны урдуур орж хэвтэх, биеийн байдал муудлаа гэх асуудал гаргасан нь үнэн. Үүний дагуу цагдаагийн албанаас шуурхай эмнэлгийн тусламж дуудсан.

ЯТТ ирж үзээд тухайн иргэний биеийн байдал муудаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Тэр иргэн хүзүү хугарчихлаа гэсэн мэдээллийг дахин өгсөн. Үүний дагуу нарийн шинжилгээнд хамруулан үзлэг хийж байгаа. Рентген зураг авахуулчихаад гэртээ харьсан гэх мэдээлэл байгаа.

Иргэд хооронд маргаан үүссэнээс цагдаагийн алба хаагчид иргэдтэй маргаан, эмх замбараагүй байдал үүсгээгүй юм шүү. Харин шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг хэл амаараа доромжилсон этгээдүүдийг хууль хяналтын дагуу шалгана” гэв.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгу 2018-06-20 13:31:01
    2 танхимтай байлаач ялгаа алга.зохицоод л хууль гээч юмаа баталчихна. Ер нь капиталист нийгэмд ер нь хуний нийгэмд шудрага зуйл угуй монгоор хэмжигднэ. Дундчууа...
    188.244.248.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-20 10:12:54
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах