Эрсдэлт бүлгийн хүүхэд гэхээрээ эндэх ёстой юм уу, захирал аа
Хүн хүнээ дээдэлдэг, хүүхдээ хайрладаг нийгэмтэй байхыг хүсч байна.
 
Өнөөдөр томчууд бидний төгсөшгүй тэнэглэлээс болж, эх орны минь ирээдүй хойч болсон үрс эндэж, амь насаараа хохирсоор байх ёстой юмуу. Хариуцлага гэж байдаг юм бол хариуцсан эздийнх нь хар толгойтой нь хариуцлага тооцдог баймаар байна.

Хоёрхон хоногийн өмнө 79 дүгээр сургуулийн хашаанд хөлбөмбөгийн хаалганд цохиулж амиа алдсан хүүгийн талаарсургуулийн захирал нь Ш.Болор-Эрдэнийн ярьсан зүйлд олон хүн дургүйцлээ илэрхийлж байна. Хэрэг явдал болсны дараахан сэтгүүлчид “Миний санахаар тэр хүүхэд эрсдэлт бүлгийн хүүхэд байсан. Ээж нь багад нь хаяад явчихсан. Аав нь архины хамааралтай” гээд ярьсан байсан.

Эрсдэлт бүлгийн хүүхэд гэхээр эндэх ёстой юм уу. Ёсзүйгүй үг хэлснийхээ төлөө өнөөдөр тар хариуцлага хүлээж байна. Гэхдээ хариуцлага хүлээгээд өнгөрөхдөө гол биш юмаа. Та ийм сэтгэлгүй зүйл ярьж байхаар сургуулийн орчны стандарт, аюулгүй ажиллагаанд нь анхаарал тавих ч яасан юм бэ. Олон удаа унаж, хүүхдүүд тэр төмрийг босгож тавиад байхад сургуулийн захиргаа болон захиргаа нь яагаад анзаарч анхаарч хардаггүй байсан юм бэ. Хүүхдийн амь нас хохирсон нь халаглаж, харамсаад яах вэ дээ. Захирал танд хэрэггүй ч эмээдээ, аавдаа, эгчдээ хэрэгтэй хүүхэд байсан юм шүү дээ.

Хүүгийн хувьд хөлбөмбөгт дуртай нэгэн байсан гэдгийг авга эгч нь хэлсэн. Тавдугаар ангийн жаахан хүүгийн хүсэл мөрөөдөл бүр унтарч бөхсөнд харамсалтай байна.  Хүү хөлбөмбөгт үнэнхүү дуртай, бүр тэмцээнд оролцож медаль хүртэл авч байсан юм байна.  Гэтэл өнөөдөр зурагтай жааз, зулын гол болоод үлдлээ. Хэний ч үр ялгаагүй, ээж аавдаа эрдэнэ, гэрийнхээ гэрэл гэгээ байдаг юм шүү дээ.

Үнэхээр өр өмөрч, сэтгэл шимширч байна. Дайн дажингүй амар амгалан ноёлсон Монголд хүүхэд золгүй байдлаар, томчуудын буруутай үйлдлээс болж амиа алдана гэдэг харамсалтай. Монгол Улсын хүн амын нэг сая гаруй нь хүүхэд.
Энэ олон үрсийг эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдруулах суурь эрхээр нь хангаж өгөхийг бодлого боловсруулагчдаас гуйя. Хүнээ, төрөө дээдэлдэг нийгмийг хүсч байна. Бяцхан үрсэд минь гай барцад бүү таараг.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-06-25 07:38:18
    Ter surguuliin zahirliig n shuuhed uguu ner turuu sergeelgeheer hariutslagatai alba hashij bui hunii amnaas tiim arisaa hamgaalsan ug unah esgui
    66.181.161.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-21 23:43:12
    Сургуулийн захиралаас гадна Сайд нь хариуцлага хүлээх ёстой шүү дээ.
    112.72.14.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-06-20 17:37:56
    ter zahiral hariutslaga huuleegeed ergeed huuhed amilah bish dee,bid iim uhamsargui hariutslaguigeesee bolj ur huuhdee zuurdaar aldsaar baikh uu, t
    66.181.184.93
    Мэдэгдсэн Хариулах
  • Давхар хариуцлага 2018-06-20 14:09:44
    Мөнгө л олж байвал болоо гэсэн шиг амины, албаны захиалгаар ажил гүйцэтгэж буй хувь хүмүүс, компаниуд дэндүү хариуцлагагүй, нүд хуурсан ажил хийдгийн нэг жишээ ...
    27.123.212.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-20 10:12:20
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    112.72.14.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-06-20 09:34:46
    Ийм малнууд сургуулийн захирал хийгээд олон хүүхдийн боловсролыг хариуцаж байнаа гэхээр аймар ааа
    27.123.214.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Cbhgvv 2018-06-20 09:06:26
    Тэр хөлбөмбөгийн талбайг нэг компани төсвийн хөрөнгөөр хийсэн гэнэ. Хаалга нь хэдэн хуучин төмөр гагнасан хэцүү юм харагдана. Үүний ард авилгал байгаа бж болох ...
    150.129.142.162
    Мэдэгдсэн Хариулах