Энэтхэг багш иогийн сургалт заана
Энэтхэгийн иогийн багш Самир Мажумдер уран нугараач Батцэрэнгийн үүсгэн байгуулсан “Battsi yoga” студийн урилгаар манай улсад 4 дэх удаагаа иогийн багш бэлтгэх сургалт хийх гэж байна.

Энэ удаа тэрбээр Аштанга иогийн үндсэн мөн чанар, түүний гайхамшигийг мэдрүүлэх аж.

Түүний өмнөх сургалтуудыг “Бадамлянхуа” иогийн төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Туул, Төгөлдөр,  Чанцалмаа гэх мэт Монголд амжилттай яваа иогийн төвүүдийн олон багш төгссөн байдаг. Энэ удаа хийх Аштанга иогийн сургалтын онцлог нь биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг учраас эрчүүдэд илүү тохиромжтой юм байна.

Аштанга иогийг хийхэд хөлс ихээр ялгардаг тул биеэс хорт бодисуудыг гадагшуулалхын зэрэгцээ турааж биеийг чангалдаг гэдгээрээ онцлогтой ажээ. Дээр хэлсэнчлэн Аштанга иог нь биеийн хүч ихээр шаарддаг тул тамирчид, туршлагатай иогч нар ихээр хичээллэдэг бөгөөд анхлан хичээллэгчид ч мөн өөрсдийгөө сориод үзэхэд илүүдэхгүй болов уу.  



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.