Үндэсний бөхийн дүрмийг шинэчлэн баталжээ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг шинэчлэн баталжээ. Дүрмийн шинэчлэл нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм байна. Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт өгөхөөр болжээ.

Ингээд Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг танилцуулъя.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахдаа бөхийн гараа, бөхийг цоллох ёсон, барилдаан болон барилдааны дараахь ёсон, жаяг дэгийн баг (хөлийн цэц, засуул, гарын даа, тайлбарлагч)-ийн гишүүд, бөхийн эрх, үүрэг, цээр болон энэ дүрэмд тусгаагүй барилдаантай холбогдох бусад асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс баталсан 'Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм', түүнийг хэрэгжүүлэх заавар, бөхийн өмсгөлийн шаардлагыг баримтална.
 
Хоёр. Бөхийн барилдааны салбар хороо
2.1. Улсын наадмын үндэсний бөхийн барилдааныг Бөхийн барилдааны салбар хороо (цаашид 'салбар хороо' гэх) хариуцан зохион байгуулна.
2.2. Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид 'Хороо' гэх) батална.
 
Гурав. Бөхийг бүртгэх, эрэмбэлэх
3.1. Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана.(Энэ заалтыг 2009-06-10-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан).
 
3.2. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна./ЗГ-ын 2012-06-25-ны 2112 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан/

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-21 07:32:15
    дурмэндээ шунал баянменхед улсын наадмаар том гарын бэлэг егне сухбатын хуухнуудийн тоогоор баянменхед татвар телне гэж оруулахгуй бол наад хоер чинь заргалдана...
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2018-06-21 08:18:51
      kkkk neeree shunal n duusahgui 2 shuu. yaj ch baisan zargaldah yumaa olnoo. bohiin orgoog huvid n ogood huud n hamgiin tom tsol olgood ch nemergui dee.
      210.137.44.100
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-21 06:50:26
    Монгол бөхийн дүрмэнд хөлстөй баридахгүй хөлсөө арчих алчууртай байна гэж тусгамаар одоо цагт өмнөөс нь ичмээр зүйл энэ шүү хөлсөө гараараа шудраад л
    112.72.14.186
    Мэдэгдсэн Хариулах