Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.

Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав. Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 7 төрлийн үүрэг өглөө.  

Дараа нь Саран хөхөө театрт Сайншанд сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн болон гадны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан эерэг үзүүлэлт гарчээ.

Даланжаргалан, Өргөн сумдад цементийн үйлдвэр баригдаж, Замын-Үүд, Алтан ширээ, Өргөн сумдад цахилгаан станц байгуулагдаж удахгүй ашиглалтад ороход бэлэн болж аймгийн хэмжээнд шинээр 1300 хүнийг ажлын байраар хангасан байна. Ажилгүйдэл буурч, эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 4,392,000-аар хэмжигдэж байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш нефть боловсруулах үйлдвэр барих барилгын ажил, нар салхины цахилгаан станц, тээвэр ложистикийн төвийн барилгын ажлын явцыг тус тус шалгаж, “Хилийн цогцолбор” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Нарны цахилгаан станцыг нээх ёслолд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

 
 
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-21 07:34:48
    цэрэг жагсааж явдал уддагаа болио мен орон нутагт хоолныхоо менгийг егч байхгуй бол дарга сэтгуулч сурвалжлагч нараас айгаад тесевгуй хедеенийхен хэцуу бна
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах