Татварын байцаагч, цагдаа нар хамтарч татвараа төлөөгүй жолооч нарыг торгож байна
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болсон билээ.

Нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, хуульд заасны дагуу 240 мянган төгрөгөөр торгох заалттай юм.

Тэгвэл дүүрэг дүүргийн татварын байцаагчид тус тусдаа замын цагдаатай нийлж, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг зогсоож, татвараа төлсөн эсэхийг нь шалгаж, төлөөгүй бол торгож, улмаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.