Төлөвлөөгүй түгжрэлээс болж ЭЕШ-аа өгч чадаагүй хүүхдүүдэд хуульзүйн туслалцаа үзүүлнэ
Өнгөрсөн мягмар гарагт Яармагийн гүүрний ойролцоо гарсан ослоос болж ЭЕШ-аас хоцорсон сурагчдад өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнэйс” ХХ Нөхөрлөл үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэхээр болжээ.
 
Энэ талаар тус нөхөрлөлийн хуульч О.Мөнхболд “Одоогоор бидэнтэй холбогдсон эцэг эх, сурагч байхгүй байна. Бидний зүгээс хуульзүйн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй өмгөөлөл хийх болно.

Учир нь эдгээр хүүхдүүд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шалгалтаас хоцорсон бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс дахин шалгалт авахгүй гэж мэдэгдсэн юм билээ.  Үүнээс болж Үндсэн хуулинд заасан “Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх” зөрчигдөж байна.

Боловсролын тухай хууль, Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын 2018 оны журам, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийдүүлж, шалгалтын материалыг дахин бэлтгэж, нөхөн шалгалт авах боломжтой” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зоч 2018-06-22 03:35:28
    Таксины мөнгөггүй хүүхдүүд ч байгаа шүү дээ. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Том сургамж. Гэхдээ боломж байвал шалгалтыг нь өгүүлэх хэрэгтэй.
  • neeree alnaa  2018-06-21 10:13:24
    erhee dandaa yarih yum, 1 tsagiin omno ochson baih uuregtei biz dee. alhaj osliin gazriin tsaanaas taxidaj bno. tesj ochson hun ch bna.