Жүдочид Челябинск хоёр дахь өдөр медальгүй өндөрлүүллээ
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтэй оноолт таараад ялалт байгуулснаар шөвгийн 16-д шалгарсан ч дараагийн учраа бөхдөө ялагдснаар дэлхийн аваргыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.  Мөн энэ жинд барилдаж буй А.Цолмон шөвгийн 16-д ялагдаж тэмцээнээ дуусгалаа.  

Тэгвэл эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдаж буй А.Батсуурь Шинэ Зиландын Бишопыг цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгараад байсан ч Украйны бөх Григорий Зантариад цэвэр ялагдснаар тэмцээнээ дуусгасан юм.

Энэ өдөр хамгийн ихээр найдлага тавьж байсан Д.Төмөрхүлэг тун урамтай барилдаж БНХАУ-ын бөх Ма-г вазари үнэлгээгээр ялж яваад даралтанд орж ялагдснаар “Трактор Арена”-г дуусгаж байна. Ингэснээр ДАШТ-ий хоёр дахь өдөр зодоглосон Монголын жудочид медальгүй хоцорч байна.

Маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас 73 кг-д дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир, 57 кг-д ОУХМ Д.Сумьяа нар барилдана.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-26 10:36:15
    engersen jil ehnii eder medal avaad duussan odoo davtagtahviidee
    112.72.13.51
    Мэдэгдсэн Хариулах