Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг илрүүлэв

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарчээ.  Тус этгээд нь Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг  мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ.

Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг  Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн  хоёрдугаар хэлтэст  шалгуулж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг. Түүнчлэн аж ахуй нэгж  байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг байна.      

 Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг зөвлөж байна.

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлстийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандана уу гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.