Уран нугараачид олон улсын наадмаас Гранпри шагнал хүртлээ
Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран нугараачид ОХУ-д болсон олон улсын хүүхэд залуучуудын наадамд амжилттай оролцож, шилдгийн шилдгээр шалгарчээ.

Тодруулбал, Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 18-25-ны өдрүүдэд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” наадамд Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ Гран при шагнал хүртжээ. Мөн “Модерн цирк” төвийн уран бүтээлчид амжилттай оролцож,  хоёрдугаар байр эзэлсэн байна.

Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлжээ.


 
Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлджээ.



Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.