Дэлхийн хамгийн хүчирхэг суперкомпьютер “Summit”
Америкийн эрчим хүчний яамны харьяа Oak Ridge National Laboratory болон IBM компани өөрийн Summit хэмээх супер компьютерыг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. Ингэснээр дэлхийн хамгийн хүчирхэг компьютер гэх Sunway TaihuLight – ийг тооцооллын хурдаар гүйцэж, Америкчууд дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютертой болов.





TaihuLight нь 93 petaflops хурдтай бол Summit – ийн дээд хүчин чадал нь 200 petaflops(1015) , эсвэл 1 секундэд 200,000 их наяд тооцоолол хийдэг ба TaihuLight-аас 2 дахин илүү хурдтай болж байгаа юм. Үүнийг зүйрлүүлбэл 6.3 тэрбум хүн нэг жилийн турш нэг секундийн ч завсаргүйгээр тооцоолох ажлыг Summit нэг секундэд хийнэ гэсэн үг. Нэг хүн Summit-ийн нэг секундэд хийх ажлыг ганцаар хийнэ гэвэл 6.3 тэрбум жилийн турш ганц секундийн завсарлагагүйгээр ажиллана гэсэн үг юм. Summit нь судлаачдад шинжлэх ухааны тооцоолол хийх боломжтой дэлхийн анхны exascale супер компьютер юм.

200 сая ам.долларын энэхүү суперкомпьютер нь IBM AC922 системийн 4608 тооцоолох сервер, эдгээр сервер бүр нь 2 ширхэг 22 цөмтэй IBM Power9 процессор(CPU) болон тус бүрдээ 6 ширхэг Nvidia Tesla V100 график процессорыг (GPU) агуулсан ба нийтдээ 9216 IBM Power9 CPU, 27,648 Nvidia Volta GPU-тэй. Summit-ын эрчим хүчний үр ашгийг харьцуулбал, TaihuLight нь 15 мегаватт эрчим хүч зарцуулдаг бол Summit нь 13 мегаватт эрчим хүч зарцуулдаг.





Summit суперкомпьютер нь 520 метр квадрат талбайг эзэлсэн, 340 орчим тонн жинтэй, 2 ч теннисний талбайг бүрхэнэ. Summit нь их энергийн физик, эрүүл мэндийн салбаруудад машин сургалтын аргыг ашиглан их хэмжээний өгөгдөл дээр ажиллах боломжийг судлаачдад гаргаж өгч байгаа юм.

Энэхүү систем нь 300 километр урт шилэн кабелиар холбогдсон бөгөөд 250 petabytes хэмжээтэй мэдээлэл хадгалах хүчин чадалтай буюу энэ нь 74 жилийн HD форматтай видеотой тэнцэж байна.





Summit-ийг хэт халалтаас хамгаалж систем минут бүрд 15.1 тонн усыг насосоор шахдаг шингэн хөргөлтийн системийг мөн агуулсан байна.





Одоогоор Summit дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютер гэгдэж байгаа боловч, ирээдүйд буюу 2021 оноос Oak Ridge National Laboratory 1 exaflop(1018) буюу 1000 petaflop-ийн хүчин чадалтай супер компьютерыг бүтээхийг зорьж байгаа аж.
 
Эх сурвалж: TOP500.ORG, QUARTZ
Мэдээ бэлтгэсэн: ФТХ-гийн Информатикийн салбарын ЭША У.Батхишигт
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.