Бөхийн өргөөний хаалгыг тийрч, эвдэлж сүйтгэсэн залууд эрүүгийн хэрэг үүсгэв
Энэ сарын 22-нд Монгол бөхийн өргөө рүү УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат нарын хүмүүс дахин дайрч, хаалга үүдийг нь эвдсэн хэрэг гарсан. Үүний өмнө МҮБХ-оос “Хамгаалалтын алба хөлслөн Бөхийн өргөөг чөлөөлнө” хэмээн тэд мэдээлж байв.

Тэгвэл бөхийн өргөөний хаалгыг өшиглөж, дээд хэсгийн цонхыг хагалан танхайрсан этгээд 33 настай Б гэгч бөгөөд түүнд цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.

Тодруулбал, хуулийн 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж;
2.3.галдан шатааж;
2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж;
2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-06-26 16:39:20
    Chuluu barisan bn . Ene ni zevsegiin chanartai zyil . Ene xyy ch changaxan avna daa
    • Зочин 2018-06-27 02:46:09
      Танхай балмад үйлдлийн зохион байгуулагчдыг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй.
  • ZOCHIN  2018-06-26 12:02:02
    ENE ZALUUGIIN UILDEL BURUU CH, BATERDENED BOHIIN ORGOOG HULEELGEN OGSON TCAGDAAGIIN HAN BUR TENEG.HUULICHID N IIM TENEG BOLOHOOR YAH CH BILEEDEE.
  • Зөв 2018-06-26 10:34:29
    Энэ залууд эрүү үүсгэсэн нь зөв байна. Гол зохион байгуулагчид болох Сүхбат, Баянмөнх нар нь хамгаалж чадахгүй болтол нь хүндхэн ял өгөөрэй. Бусдад сургамж бол...
  • мм 2018-06-26 05:04:58
    хөлсний сүйтгэгч ингэж мөнгө олж байхаар арай өөр кайфтай мөнгө олж болдоггүй юм байхдаа
    • Зочин 2018-06-26 05:26:33
      Бөхийн өргөөг төр мэдэлд авах хэрэгтэй. танхай үйлдлийн зохион байгуулагч эзэн Сүхбат, Баянмөнх нарт эрүүгийн хэрэг үүсгэх нь зөв.
    • Иргэн  2018-06-26 05:24:53
      Энэ залууд эрүү үүсгэсэн нь буруу байна. Гол зохион байгуулагчид болох Сүхбат, Баянмөнх нарт эрүү үүсгэх байсан гэж бодож байна.
  • зочин 2018-06-26 04:18:38
    зохих хуулийн дагуу арна хэмжээ авах ёстой
  • Mongol er 2018-06-26 04:01:13
    Tsaad ezeded ni bas hariutslaga tootsoh heregtei. Daanch chadahgui l dee. Hudlaa dooduuld ni l baavarlaj baigaa yum.
  • иргэн 2018-06-26 03:40:43
    ямар муухай харагдаж байнаа, ичдэггүйм байх даа
  • w 2018-06-26 03:36:13
    yer n yaahaaraa ard tumen handivlaj bosson object iig tor odoo boltol huleej avaagui baidag bilee?
  • zov 2018-06-26 02:59:25
    tor zasaggui um shig duraaraa avirlagchid herees heterlee. hariutslagiin uuruul
  • Зочин 2018-06-26 02:32:38
    Мал дагасаар байгаад мал болсон эргүүнүүд хотод орж ирээд чоно болох гээд ядаад байгаа юм уу хаашаа юм бэ, ухаангүй юм. Юм ойлгохгүй малнууд малаараа л бай.
  • зочин 2018-06-26 02:15:43
    хун бууд гэвэл буудах юм болов уу еерийн толгойгуй ийм этгээдийг шууд л буудчих хэрэгтэй шувуун толгой сухбатад ч гэсэн эруу уусгэх хэрэгтэй
  • Zochin 2018-06-26 01:58:18
    Tegvel taarna. End tendgyi byyr zambaraagaa aldaj duuslaa. Shal khudlaa khuuli batlaad l baikhiin. Murdukhgyi yum bol yugaa khiij khuuli bataldag bnaa.
  • Бат 2018-06-26 01:53:13
    Энэ бөхийн өргөөг төрд эргүүлэн аваач дээ
  • davarsan golog  2018-06-26 01:35:37
    8 jiliin yalaar shiitgechih dahij hun dagaj daldganahaa bolino.
  • иргэн 2018-06-26 01:14:15
    Ард түмний хөрөнгө хандиваар боссон байраа улс буцааж хураагаад авчихаач. Бөхчүүдийг тэр Сүхбат, Бат-Эрдэнэтэй нь хамт танхайн хэргээр баривчилж саатуулаач.