Монголчууд БНСУ-д визгүй зорчих өдөр хэзээ вэ
Гадаад улс гүрнүүдийн томоохон зочдын айлч­лалууд ээлжилсэн намрын шаргал өдрүүд өнгөрч бай­­на. БНХАУ-ын дарга Си Зиньпиний түүхэн айлч­лалын нүргээн нам­жих яагаа ч үгүй байхад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ тэргүүтэй тө­лөөлөгчид эх оронд маань айлчлан ирж, өчиг­дөрхөн Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхав. Харин иймэрхүү айлч­лалуу­дын үр дүн, бид­­ний амьдралд үзүүлэх нө­лөөл­лийн тухайд жич ярих асуудал.

Ер нь ямарваа улс­төрийн айлчлалууд тухайн орныхоо ард иргэд, эдийн засагт ямархан амжилт, дэв­шил авч ирдгийг ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Пу­тиний БНСУ-д 2013 оны 11 дүгээр сарын 13-нд хийсэн ганц өдрийн айлч­лалын үр дүнгээс то­дорхой харж болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш гадаад орнуудын тө­рийн тэргүүнийг анх удаа хүлээн авсан энэхүү айлч­лалын үр дүнд 2014 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн ОХУ, Өмнөд Солонгос улсын иргэд ха­рилцан 90 хо­ног хүртэл визгүй зор­чих тохи­рол­цоонд хүрсэн билээ.
145 сая хүн амтай ОХУ-ын иргэд БНСУ-д виз­гүй зорчоод найман сар болох гэж байхад гур­ван сая хүрэхгүй монгол­чууд дэлхийд эхний 10-т эрэм­бэ­лэгдэж байгаа хү­­­чирхэг эдийн засагтай БНСУ-д визгүй зорчих асууд­­­лыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа.

БНСУ-ын Гадаад хэр­гийн сайд Юн Бён Сэ­гийн энэ удаагийн айлч­­лал нь хоёр орны ха­­рил­цаа, хамтын ажил­лагааг гүнзгийрүүлэн хөг­жүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл­тэй бай­гаа­гаа Н.Алтанхуяг сайд аанай л илэрхийлээд хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түв­шинд өргөжин хөгжиж бай­гаад сэтгэл хангалуун бай­гаагаа илэрхийлэхээ мартаагүй.

Монгол-БНСУ-ын хоо­ронд 1990 онд дипломат ха­рилцаа тогтоосон. Ирэх онд тэмдэглэх дипломат ха­рилцаа тогтоосны 25 жи­лийн ойг хоёр талдаа өндөр түвшинд тэмдэглэн өнгө­рүүлэх, БНСУ-д гэрээ­гээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж бай­гаа монгол иргэдийн эрх аш­гийг хамгаалах, ир­гэдийн ажиллах, амьдрах нөх­цөлийг сайжруулахад ан­хаарч, дэмжлэг үзүүлэх, Со­лонгосын компаниудыг Мон­голд хөрөнгө оруу­лахыг уриалахыг Ерөнхий сайд хүссэн.

Түүнчлэн БНСУ-ын Ерөн­хий сайдыг Монгол Улсад албан ёсоор айлч­лахыг урив. Бодвол Ерөнхий сай­дыг нь урьж ирүүлээд монгол­чуудын хүсэн хүлээсэн виз­гүй зорчих асуудлыг дээд түвшинд ярилцахыг хүссэн болов уу. Харин БНСУ-ын Га­даад хэргийн сайд Юн Бён Сэ Ерөнхий сайд Н.Алтан­хуягийг хүлээн авч уул­заж буйд талархал илэр­хийлээд хоёр орны бүх түвшний харилцааг хөг­жүүлэхийн тө­лөө ажил­лах болно гэсэн. Мөн тэрбээр Ерөнхий сай­дын тавьсан санал хү­сэлтийг Засгийн газартаа уламж­лах болно гэдгээ ч илэрхийлсэн.

Ямартай ч БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 26 мянга гаруй монгол иргэд, тэдний ар гэрийн зүгээс байнга асуудаг “Монголын иргэд БНСУ-д хэзээ визгүй зорчдог болох вэ” гэсэн асуултын хариу тийм ч амархан шийдэгдэхгүй бо­лолтой. Учир нь Гадаад хэргийн сайд нь энэ талаар ганц ч үг амнаасаа унагасангүй.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аө 2015-10-25 11:06:38
    Оросоос солонгосд ажилана гэж явдаг хүн байхгүй шүү дээ
    182.160.38.166
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-03-13 10:24:19
    Harin buh orond visa gvi bolchihwol mongol gej baihgvi bolno. heden hvvhed hogshid l vldene
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2014-09-08 03:27:37
    Солонгост очиж хүний зарц хийхээр эх орондоо хүн шиг зүтгэж, сэтгэж, хүн шиг амьдарцгаа. Сэтгэвэл боломж их байна шүү.
    112.72.13.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАЛХ ЗАЛУУ 2014-09-04 21:01:12
    МОНГОЛЫН ЯНХАН ХҮҮХНҮҮДИЙН ГАНЦ МӨРӨӨДЛИЙН ГАЗАР ДА. ТЭНДЭЭ ОЧООД ХӨЛӨӨРӨӨ ТОЛГОЙ ХИЙГЭЭД, ХҮНТЭЙ ТӨСГҮЙ САРМАГЧИН СОЛОНГОС ШЭЭСНҮҮДИЙН ДЭВСГЭР БОЛООД БАЙЖ БАЙДАГ. ЭНЭ ЯНХАНЫ ОРОНТОЙ ВИЗТЭЙ БАЙХ ЁСТОЙ. ОХИД БҮСГҮЙЧҮҮДИЙГ ТИЙШЭЭ ЯВУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. БИЕ Ү
    112.72.13.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-27 13:54:34
    визгүй нь ч яамай ах дүү рүүгээ явж байгаа үед виз гарахад саадгүй байх хэрэгтэй бна ш тээ
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
  • жанаа 2014-08-27 10:39:59
    за гуйлгачин монголыг визгүй оруулвал Соолонгосд лав дугуй, моцикл гэж бхгүй болно. бүгд хулгайд алдагдаж Монголруу ачигдана хэхээ
    202.21.106.109
    Мэдэгдсэн Хариулах
  • ylalt 2014-08-27 06:31:29
    biztei bolchihbol osoj debjih chadbargui tulga toirson hed in endee uldeh bailgui.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ylalt 2014-08-27 06:31:28
    biztei bolchihbol osoj debjih chadbargui tulga toirson hed in endee uldeh bailgui.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ajilchin 2014-08-27 06:14:03
    solongosd ajillagsad mongoloos 6-aas 10 dahin ih tsalin abch baina shdee.bizgui bolchihbol solongos ruu hoshuurah in damjiggui.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
    • teneg ajilchind 2014-08-27 09:02:05
      medrel mini bitgii 10 jiliin umnux yum yariaad bai muu xuduunii lalar
      202.126.91.104
      Мэдэгдсэн Хариулах
  • Дорж 2014-08-27 03:38:40
    10 ЖИЛИЙН ӨМНӨ БОЛ СОЛОНГОС РУУ ВИЗГҮЙ ЗОРЧИХЫГ ХҮСДЭГ Л БАЙЛАА. УЧИР НЬ ТЭР ҮЕД МОНГОЛД АВДАГ ЦАЛИНГ БАРАГ 10 НУГАЛАН АВДАГ БАЙЛАА. ОДОО БОЛ МОНГОЛ, СОЛОНГОС ХОЁР БАРАГ ОЙРОЛЦОО ЦАЛИНТАЙ БОЛЖ ДЭЭ. СОЛОНГОСТ ОЧИЖ ГҮРИЙТЛЭЭ АЖИЛЛААД САЯ ГАРУЙ Л ВОН АВНА ТЭ
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2014-08-27 02:50:34
    Хятад руу визгүй зорчих асуудлыг та нар хардаа. Хятадаас виз аваад манайх тодорхрй хэд хоног визгүй гарч байгаа биз дээ. Энэ тал дээр ажиллаад байгаа байхгүй юу даа ингэж л харьцах гээд байгаа юм шд. Тэрнээс юу гээл хэлээ нээгээд байх вэ дээ зарим хүмүүс
    103.23.51.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2014-08-27 02:49:29
    Хятад руу визгүй зорчих асуудлыг та нар хардаа. Хятадаас виз аваад манайх тодорхрй хэд хоног визгүй гарч байгаа биз дээ. Энэ тал дээр ажиллаад байгаа байхгүй юу даа ингэж л харьцах гээд байгаа юм шд. Тэрнээс юу гээл хэлээ нээгээд байх вэ дээ зарим хүмүүс
    103.23.51.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-27 01:59:48
    Визгүй зорчих, визгүй орж ирнэ гэдэг чинь улсын хил хэрэггүй гэсэнтэй ижил зүйл ээ. Визны асуудал маш чанга байх хэрэгтэй. Энэ хэдэн монголчууд эх орноо орхиод дэлхийгээр нэг тэнээд алга болно шүү. Оронд нь гадныхан орж ирээд суучих байх.
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • mongolO 2014-08-27 01:58:36
    xogiin solongost ochix gej yuund ni duraldag bainaa.
    182.160.2.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-27 01:37:48
    Манайх шиг цөөхөн хүнтэй орон бүх орнууд руу визгүй болгочихмоор юм :). Бүгд гараад явчихгүй шдэ. Солонгос визгүй боллоо гээд бүгд явчих биш эхэндээ баахан явна л бз. Жаахан мөнгө хийгээд хөөрхий буцаад л эх орондоо ирнэ шд. Ядарсан нэг нь яваад байрны мө
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯНДАГ 2014-08-27 01:10:28
    СОЛОНГОСТ ВИЗГҮЙ ЗОРЧИЖ ЯАХ ЮМ БЭ? ТЭР ЯМАР ДИВААЖИН БИШ ДЭЭ.
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах