Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хяналт, шалгалтын талаар мэдээлнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба Геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад танилцуулах чуулга уулзалт” ГХЯ-нд болно.

10:00 цагт: “C1” телевизийн байранд Японы “CTV” телевизийн сэтгүүлч, мэдээний найруулагч О.Хонгорзул сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ.

10:00 цагт:  Шинжлэх ухаан технологийн санд “Зүрхний цочмог шигдээсний эрт үеийн оношлогоо, эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх" нь төслийн хүрээнд “Цөм технологийн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нээлтэй танилцуулга” болно.

10:00 цагт: НЗДТГ-т Хотын дарга С.Батболд нийслэлийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзана.

11:00 цагт: Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 29, 30-нд "Чингисийн хүрээ" цогцолборт болох "Граунд гольф"-ийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: МҮЭХ-ноос өөрийн байрандаа Татварын багц хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: УДБЭТ-т НИТХ-аас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан мансуурлаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна.

12:00 цагт: Монгол Улсын Филармонийн байранд Морин хуурын олон улсын VI наадмын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

16:00 цагт: Монголын Үндэсний номын санд “Залуу судлаачдыг дэмжих сан”-гаас Монголч эрдэмтэн Ю.Кручкины "Монгол-Орос, Орос-Монгол толь бичиг" хандивлана.

Төрийн ордонд

10:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

10:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:00 цагт: “Г” танхимд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгой төслийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Г” танхимд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн хяналт, шалгалтын асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14:00 цагт: “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.