Явуулын тайзаар иргэдэд үнэгүй тоглолт үзүүлнэ

Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын  тайзыг ашиглалтад орууллаа. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсныг сэргээн засварласан байна.

Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглан явуулын урлагийн тоглолт, өдөрлөг, уулзалт зэргийг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хөгжим, гэрэлийн иж бүрдэл бүхий зориулалтын автомашинтай явуулын тайз нь үйл ажиллагаагаа Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодын иргэдэд зориулан тус хорооны 41-р сургуулийн гадна талбайд энэ сарын 28-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтоор эхлүүлэх аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.