Нарнаас хэрхэн Д витамин авах вэ
Нарны цацраг нь манай гариг болон дээр нь байгаа бүх амьд амьтадыг энергээр хангаж байдаг. Нарны цацрагийн зарим нь нүдэнд үзэгдэнэ зарим нь үзэгдэхгүй. Ягаан туяа нүдэнд харагдана харин хэт ягаан туяа (ultraviolet-uv) богино долгионтой учир харагдахгүй. Uv цацраг нь экваторын бүсэд жилжингээ тусаж байдаг бол экватороос хойш эсвэл урагш бүсэд тусах нь багасдаг. Uv -г үндсэн 3 хэсэгт хуваадаг. Uva, uvb бас uvc. 

Uv долгионы уртыг нанометрээр хэмждэг /метрыг тэрбум хуваасны нэг/.

Uva нь 380-315 нанометр урттай ,арьсны өнгөц давхарга эпидермисыг нэвтлэн гүний давхарга дермисд нөлөөлдөг. Uva нь Д витамины нийлэгжилтийг идэвхжүүлдэггүй. 

Uvb нь 315-290 нанометр урттай, гүн нэвтэрч чаддагүй. Өнгөц эпидермис давхаргад нөлөөлж улмаар Д витамин нийлэгждэг байна. 

Uvc нь 280-10 нанометр урттай,дэлхийн агаар мандалд шүүгдээд тэр бүр бидэнд нөлөөлөөд байдаггүй. 

Uvb нь бидний эрүүл мэндэд их чухал нөлөөтэй яагад гэвэл түүний тусламжтайгаар бид өөрсдөө Д витаминаа боловсруулж чаддаг. Хэрэгцээт Д витамины 90 хувийг нарнаас үлдсэнийг нь хүнсээс авч болно гэж үздэг. Хүний бие мах бодид өдөр бүр Д витамин шаардагддаг, тэгэхээр та өдөр бүр наранд бие шарж өөртөө Д витамин үүсгэх ёстой болж байна гэсэн үг. Үгүй бол Д витамин дутагдаад эхэлнэ, таны өдөртөө наранд шарж олсон Д витамин ганц хоёр долоо хоногийн хэрэгцээг л хангана. Тэгвэл хавар, өвөл, намар яах вэ?

Манай орны хувьд бусад үед нь Д витамин ууж, тариулахаас өөр арга үгүй. 

Нарнаас Д витамин авна гээд л наранд бие шарахаар боодог болж шөнөжин зовж хонодогийг бүгд мэднэ. Тиймээс яаж ухаалгаар биеэ наранд шарж Д витаминаа авах вэ?
 
  1. Арьсаа улайталаа биеэ ил гаргаж удаан шарсаны хэрэггүй. Улайсан анхны шинж тэмдэгийн үед шууд л сүүдэрт орох эсвэл арьсаа бүтээгээрэй. 
  2. Зуны цагт арьсаа борлуулахаар шийдсэн бол эхний өдөр хэдхэн минутаар эхэлж аажмаар дасгаарай. 
  3. Арьс эвгүй оргиж эхлэхэд сүүдэрт ороорой, улайлт эхлэхээс өмнө ч түлэгдэлт үүсэж болно. 
  4. Нэгэнт борлосон бол арьс дахин улайх, эвгүй мэдрэмж төрөх хүртэл нэмж борлуулж явж болно. 
  5. Хар бараан арьстай хүмүүс ч гэсэн болгоомжтой аажмаар биеэ наранд шарах хэрэгтэй. 
  6. Өглөө 10  цагаас өмнө үдээс хойш 2-4 цагийн хооронд биеэ шарж бай гэхийг та олонтоо сонссон бай. Гэхдээ uva туяа тэр үед илүү их байдаг буюу илүү хортой гэж үзээд байна. Гадныханд арьсны меланома гэдэг арьсны хорт хавдар их үүсээд байдаг нь uva туяанаас болж байгаа гэж үздэг. Меланома их үүсч байгаа нь арьсанд нь Д витамин бага байгаагас болж арьс хамгаалж чадахгүй байна гэж сүүлийн үед яригдаж байгаа. 10-16 цагийн хооронд богино хугацаанд наранд биеэ шарж Д витамин авах хэрэгтэй  гэж тогтоогдсон. Цайвар арьстай хүн үд дундын наранд биеэ шарахад 20-40 мин дотор л өдрийн хэрэгцээний Д витаминаа боловсруулчихдаг. Үд дундаас 2 цагийн өмнө эсвэл үдээс хойш болохоор 50% илүү цаг зарцуулж байж Д витаминaa нийлэгжүүлдэг. Зөвхөн нүүр алга төдийхнээ ил гаргаж Д витаминаа нөхнө гэвэл илүү удаан хугацаагаар наранд байж , ил гарсан арьс түлэгдэх магадлалтай болдог. Маш нимгэн эмзэг арьстай хүмүүс үд дундын үед наранд ил гарахгүйгээр модны дор суунгаа орчны ойсон uvb туяанд биеэ шарж Д витаминаа авч байх хэрэгтэй. Гол нь хэдийд ч , ямар ч арьстай бай түлэгдэхээс сэргийлэх ёстой. 
  7. Нарны тос түрхэсэн ч гэсэн та uva туяанд өртөж арьсны асуудалтай болж мэднэ шүү. Нарны тос ганц хоёр цаг л хамгаалдаг. 
  8. Зуны хурц нарны дор хэдэн цагаар биеэ шарах нь тийм ч ухаалаг алхам биш гэдгийг санаарай. Бусад улиралд нарны илч буурсан үед биеэ шарж бас болно шүү дээ. Арьсны өнгө бараан байх тусмаа наранд илүү удаан байж болдог мөн Д витамин нарнаас авах хугацаа ч илүү зарцуулдагийг санаарай. 
  9. Д витамин болон ликопен агуулсан( улаан лооль, лууван г.м.) хүнс байнга хэрэглэх нь арьсны нарны түлэгдэлтэнд тэсвэрлэх чадварыг 40 хувиар нэмэгдүүлдэг. Наранд түлэгдсэний дараа (түлэгдчихсэн бол) Д витамин өндөр тунгаар 50.000,100.000 нэгж уух нь түлэгдэлтийг хурдан илаашруулдаг гэсэн судалгаа байдаг.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ууж 2018-06-26 10:55:45
    Эм ууж бх ёстой юм бна тээ
  • зочин 2018-06-26 05:55:54
    наранд биеэ шарах хэрэг байгаа юмуу хортой юм биш уу наад сараачснаас чинь юу ч ойлгосонгуй бодвол би ухаан муутай болоод тэр байх даа