Уран дархчууд, урчуудын шилмэл бүтээлийг дэлгэлээ
“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, Уран зургийн галлерей хамтран уран дархачууд, урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргасан байна.

Үзэсгэлэнд найман ханатай алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай монгол гэр, маш ховор улаан зандан модон хуйтай, 9 эрдэнэ шигтгээтэй, чанаржуулсан ган (болд) сийлбэртэй онцгой уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга, 3 литр багтаамжтай ямар нэг өө сэвгүй, хагарал цууралгүй ногоон хаш хул аяга, нэн ховор эртний “завьяа” тагш бүхий мөнгөн аяга, Өндөр Гэгээний алдарт “Ногоон Дарь-Эх”-ийн гуулин цутгуур алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт шилдэг бүтээлүүд дэлгэгджээ. 

Үзэсгэлэн зургадугаар сарын 29-нийг хүртэл Уран зургийн галлерэйд дэлгэдэх бөгөөд үнэ төлбөргүй үзэх боломжтой.























Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.