Оюутолгойтой холбоотой 1500 гаруй хуудас материалыг шалгаж байна гэв
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар энэ оны гуравдугаар сарын 23-нд байгуулагдсан “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ. 
 
 
Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд таван дэд ажлын хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан ажиллаж байгааг онцлов. 
 
Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бид энэ сарын 23-ныг хүртэл хугацаанд ажиллаж, нийтдээ 1500 гаруй хуудас, танилцуулга, судалгааны материал цуглууллаа. Эдгээр материалыг судалж нэгдсэн танилцуулга, санал дүгнэлт гаргаж, ойрын үед УИХ-д танилцуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, Засгийн газар гэсэн гурван байгууллагын шалгалт хараахан дуусаагүй учраас эдгээр байгууллагын шалгалтын дүнг хүлээж байна гэлээ.
 
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Ундраа нар байлцаж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. 
 
Оюутолгойн ажилчдын нөхцөл байдлын тухай асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулахдаа “Монгол ажилчид 10 жилийн турш гэр кемпэд ажиллалаа. Энэ байдлыг болиулах шаардлага тавьсан. Ер нь Оюутолгойд 14 мянган хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ үндсэн ажилтан, гэрээт ажилтан гэдэг нь тодорхойгүй, гэрээнээсээ шалтгаалаад цалин хөлс нь нэлээд их зөрүүтэй байна. Энэ тухай мэдээлэл нь нууцлалын зэрэгтэй байдаг учраас мэдээлэл олж авч чадаагүй. Ажлын хэсгийн ахлагч энэ талаарх мэдээллийг ажлын хэсэгт өгөх шаардлагатай гэдгийг хэлсэн байгаа” гэлээ.
 
Мөн Оюутолгойд цахилгаан станц барьж, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах ажил өнөөдрийг хүртэл ахицгүй байгааг анхаарсан эсэхийг тодруулахад, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Бид энэ асуудлаар шинэ удирдлагатай ярилцсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд нь өмнийн говийн нутагт нь байна. Цахилгааны хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байна. Ийм байхад та нар яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхэд бид барих сонирхолтой байгаа,  хөрөнгөө босгосон. Харин хаана барих вэ гэдгээ Засгийн газар яаралтай шийдэх хэрэгтэй байна. Өндөр үнэтэй эрчим хүч гаднаас аваад баймааргүй байна гэсэн” гэв. 
 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ, өмнө нь гурван сайдын хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар алдагдал, зардлын хэтрэлт, зөрчил дутагдлын хэмжээ 2 тэрбум орчим ам.долларын хэмжээнд хүрснийг мэдээлж байсан. Өнөөдөр ч гэсэн дахиад шалгаад үзэхэд зөрчил дутагдал илэрч байна гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нннн 2018-06-27 10:56:32
    Ямарч дэд бүтэцгүй зөөгөөд л байдаг 10 жил боллоо эрдэнтийг хар бөөснүүдээ буудаж ал
  • Тэнэглэхэд хязгаар алгаа!!! 2018-06-27 02:32:38
    Улс төрчид бизнесийг шалгана гэдэг бол нураах, саатуулах, хорлохын л цондон!!! Улс төрчид улс төрийн л дүгнэлт хийхээс хууль ёсны дүгнэлт хийхгүй шдээ!!!
  • sanaa 2018-06-26 15:40:18
    ger kemp ne zugeer l um bilee.uunees uur um yarimaar um.
  • f 2018-06-26 11:14:32
    bulhai buhniig nuuts geh yumuu
  • зочинп 2018-06-26 09:59:43
    монгол улсын сая таван зуун хавтгай дервелжинд цахилгаан станц барьчих газар алга уу манайхан газрыг нь шийдээд егчихеж чадахгуй бол хятадын харьяат болчихооч д...