Цагдаагийн биед халдсан жолооч гурван сар машин барих эрхгүй болов
Хоёр хоногийн өмнө төв номын сангийн урд урсгал сөрж орж ирсэн жолоочид шаардлага тавьж очсон замын цагдааг доромжилж биед нь халдсан хэргийг Сүхбаатар дүүргийн ЗЦХ-ээс шалгаж хариуцлага тооцжээ.
 
Тодруулбал, жолооч Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хариуцлага тооцжээ.
Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн осолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь худал мэдээлэл болохыг мэдэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас тухайн зөрчилд шалгалтын ажиллагааг явуулахдаа иргэн Б-с тайлбар, мэдүүлгийг хууль тогтоомжийн дагуу авч, шалтгаан нөхцлийг тогтоосон гэнэ.



О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэтгэгдэл 2018-06-28 00:02:57
    Ийм арга хэмжээ авч байгаадаа ичмээр юмдаа! Ийм байхад улс орны хогжил яриад ч яахав! Улс нь дээрэмчдээ дийлэхгуй! Дээрэлхуу дээрэмчин л бна лээ ш дээ!
  • gutalchin  2018-06-27 16:06:57
    bi bsan bol shuud 2 jil tgd 500 gaar torguuli bas boloogui onoo hasuulah bh
  • Naraa 2018-06-27 07:30:44
    Ene ymarch shiitgel bishee.Margaash n mashina unaad l garna.Mongold iim khuuli gargaj baigaa gishuud bugd asuudaltai,esvel akh duu n asuudal tai. ...
  • Mongol 2018-06-27 07:05:30
    3 sar erhiig ni hasah, 50000 r torgoh baga baina daa. Ursgal sorj yavj baisan, busdiin ayulgui baidal d shuud noloolson shuu dee. Avaar ch bolj boloh bailaa...
  • Zochin 2018-06-27 06:06:20
    3-han sar uu?!
  • yg 2018-06-27 05:21:50
    tsagdaa nar hariltsaanii soeldoo anhaarah heregtei baliar buduuleg shuu deee
  • MONGOL 2018-06-27 04:27:48
    Pruistei hun baisan bol 30 honog barivchlagdsan baigaa
  • 4 2018-06-27 03:18:12
    худалдаа хөгжлийн банкны ажилтан байна.
  • зочин 2018-06-27 02:10:29
    шууд буудчих л хэрэгтэй тер нь тер шиг цагдаа нь цагдаа шиг иргэд нь иргэд шиг байж чадахгуй бол хятадад дагаар орвол таарна тэгээд сарлагтахыг нь харахгуй юу
  • бб 2018-06-27 01:39:09
    согтуу байсан биз